ШИНЭХЭН PMP®Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Ганбаатарын Үенд Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсанд халуун баяр хүргэе.

Г.Үен Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Санхүүгийн Менежмент мэргэжлээр төгсөж, улмаар Тайванийн Азийн Их Сургуульд Санхүүгийн Менежментийн чиглэлээр суралцсан бөгөөд санхүү, аудит, төслийн санхүүгийн удирдлагын чиглэлээр туршлага хуримтлуулсан.

Тэрээр 2020–2024 онд KPMG Audit Mongolia LLC-д Ахлах Аудитороор ажиллаж, АПУ Дэйри ХХК, Шунхлай Холдинг ХХК, Улаанбаатар Гурил ХХК, Скайнетворкс ХХК зэрэг томоохон байгууллагуудын аудитын ажлыг хариуцан хэрэгжүүлж, санхүүгийн тайлагнал, дотоод хяналт, эрсдэлийн үнэлгээ болон байгууллагын засаглалын чиглэлээр үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан.

Г. Үен нь 2024–2026 онд Талисман Стоунз ЖВЛР ХХК-д Санхүүгийн Менежерээр ажиллаж, үнэт эдлэл, хөөрөгний бизнесийн санхүүгийн удирдлага, брэндинг, маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, бизнесийн өсөлт, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.

Одоо тэрээр Нэгдсэн Төслийн Удирдлагын Газарт Нэгдсэн төслийн удирдлагын газар Санхүүгийн Мэргэжилтнээр ажиллаж, Улаанбаатар хотын стратегийн ач холбогдол бүхий Тусгай Замын Автобус (BRT) төслийн санхүү болон худалдан авах ажиллагааг хариуцан ажиллаж байна. Төслийн санхүүгийн төлөвлөлт, төсөв, худалдан авалт, гэрээний хэрэгжилт болон оролцогч талуудын уялдаа холбоог хангах чиглэлээр ажиллаж буй нь төслийн удирдлагын практик туршлагыг улам бэхжүүлж байна.

Пи Эм Ай Монголиа Чаптэраас Үендээ халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!