ШИНЭХЭН PMP® Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-ийн нэрийн өмнөөс манай эрхэм гишүүн Дашийн Саруултуяад дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Саруултуяа нь БНХАУ-ын Шанхай хотын Дунхуа Их Сургуулийг (Donghua University) Олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд гадаад худалдаа, импортын үйл ажиллагаа, ханган нийлүүлэлт, худалдан авалт болон төслийн удирдлагын чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм.
Түүний мэргэжлийн замнал олон улсын худалдаа, импортын салбараас эхэлсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монгол Улсын томоохон дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтэд идэвхтэй оролцож, төслийн удирдлагын чиглэлээр мэдлэг, туршлагаа амжилттай хөгжүүлэн ажиллаж байна.
Өдгөө “Дижитал Повер” ХХК-д Худалдан авалтын менежерээр ажиллаж байгаа бөгөөд Хурд Групп, Монкон Групп, ТЭСО Группийн барилгын автоматжуулалтын төслүүд, Эрдэнэт үйлдвэрийн автоматжуулалтын төслүүд, цахилгаан станц болон дэд станцын төслүүд, мөн Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл” зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд ажиллаж байна. Тэрээр төслийн төлөвлөлт, худалдан авалтын удирдлага, гэрээний менежмент, оролцогч талуудын зохицуулалт болон төслийн хэрэгжилтийн хяналтын чиглэлээр үнэ цэнтэй хувь нэмэр оруулж иржээ.
Төслийн амьдралын мөчлөгийн туршид дотоод болон гадаад оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, төслийн хамрах хүрээ, хугацаа, өртөг, чанарын зорилтуудыг хангах чиглэлээр үр дүнтэй ажилласан туршлагатай. Түүний худалдан авалт, гэрээ, ложистик болон төслийн зохицуулалтын чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлага нь олон төслийн амжилттай хэрэгжилтэд чухал хувь нэмэр болсон юм.
PMP® зэрэг хүртсэнээр Саруултуяа төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд баталгаажуулаад зогсохгүй төслийн манлайлал, оролцогч талуудын удирдлага, төлөвлөлт болон үнэ цэн хүргэх чадавхаа улам бэхжүүлж байна.
PMI Mongolia Chapter-ийн зүгээс Дашийн Саруултуяад  дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон ирээдүйн бүх төсөл, санаачилгад нь өндөр амжилт хүсье.