ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

PMI Mongolia Chapter-н эрхэм гишүүн Содномсүрэнгийн Ганчимэгт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд халуун баяр хүргэе.

С.Ганчимэг нь Газар зохион байгуулалтын инженер, Авто замын инженер мэргэжилтэй бөгөөд авто зам, төмөр зам, дэд бүтцийн салбарт 15 гаруй жилийн туршлагатай мэргэшсэн инженер, төслийн удирдагч юм. Түүний мэргэжлийн замнал нь Монгол Улсын тээвэр, ложистик, дэд бүтцийн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй салшгүй холбоотой.

Тэрээр Экспресс Зам ХХК, Эсто ХХК, Аргалант Транс ХХК зэрэг салбарын тэргүүлэгч байгууллагуудад Геодезийн инженер, Замын инженер, Төслийн дэд удирдагч, Ерөнхий инженер зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж, Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто зам, Шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам, Ханбогд–Оюу Толгой чиглэлийн авто зам зэрэг улсын хэмжээний томоохон төслүүдийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

С. Ганчимэг нь 2022 оноос хойш өөрийн үүсгэн байгуулсан Суварган Зам ХХК-ийг удирдан ажиллаж, авто замын зураг төсөл, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан инженер техникийн багийг амжилттай манлайлан ажиллаж байна. Мөн Таван Толгой–Ханги–Манлай чиглэлийн ачаа тээврийн авто зам, Зүүнбаян–Ханги чиглэлийн төмөр зам, Хатгал–Жанхай–Тойлог чиглэлийн аялал жуулчлалын дэд бүтцийн төслүүд болон Багахангай–Хөшигийн Хөндий чиглэлийн салбар төмөр зам зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд Ерөнхий инженер, Төслийн удирдагчаар ажиллаж байна.

Түүний төслийн төлөвлөлт, инженерийн шийдэл боловсруулах, хэмжилт геодези, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын ажлын зохион байгуулалт, оролцогч талуудын уялдаа холбоог хангах, төслийн хэрэгжилтийн хяналт зэрэг чиглэлээр хуримтлуулсан арвин туршлага нь Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн олон чухал төсөлд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

PMP® зэрэг хүртсэнээр С.Ганчимэг нь төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлага, аргачлалыг улам бүр үр дүнтэй хэрэгжүүлж, улс орны хөгжилд чиглэсэн томоохон төслүүдийг амжилттай удирдан хэрэгжүүлэх чадамжаа шинэ түвшинд хүргэж байна.

PMI Mongolia Chapter-ийн зүгээс Содномсүрэнгийн Ганчимэгт энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон ирээдүйн бүх төсөл, бүтээн байгуулалтад нь өндөр амжилт хүсье.PMI Mongolia Chapter-н эрхэм гишүүн Содномсүрэнгийн Ганчимэгт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) зэрэг хүртсэнд халуун баяр хүргэе.

С.Ганчимэг нь Газар зохион байгуулалтын инженер, Авто замын инженер мэргэжилтэй бөгөөд авто зам, төмөр зам, дэд бүтцийн салбарт 15 гаруй жилийн туршлагатай мэргэшсэн инженер, төслийн удирдагч юм. Түүний мэргэжлийн замнал нь Монгол Улсын тээвэр, ложистик, дэд бүтцийн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй салшгүй холбоотой.

Тэрээр Экспресс Зам ХХК, Эсто ХХК, Аргалант Транс ХХК зэрэг салбарын тэргүүлэгч байгууллагуудад Геодезийн инженер, Замын инженер, Төслийн дэд удирдагч, Ерөнхий инженер зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж, Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто зам, Шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам, Ханбогд–Оюу Толгой чиглэлийн авто зам зэрэг улсын хэмжээний томоохон төслүүдийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

С. Ганчимэг нь 2022 оноос хойш өөрийн үүсгэн байгуулсан Суварган Зам ХХК-ийг удирдан ажиллаж, авто замын зураг төсөл, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан инженер техникийн багийг амжилттай манлайлан ажиллаж байна. Мөн Таван Толгой–Ханги–Манлай чиглэлийн ачаа тээврийн авто зам, Зүүнбаян–Ханги чиглэлийн төмөр зам, Хатгал–Жанхай–Тойлог чиглэлийн аялал жуулчлалын дэд бүтцийн төслүүд болон Багахангай–Хөшигийн Хөндий чиглэлийн салбар төмөр зам зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд Ерөнхий инженер, Төслийн удирдагчаар ажиллаж байна.

Түүний төслийн төлөвлөлт, инженерийн шийдэл боловсруулах, хэмжилт геодези, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын ажлын зохион байгуулалт, оролцогч талуудын уялдаа холбоог хангах, төслийн хэрэгжилтийн хяналт зэрэг чиглэлээр хуримтлуулсан арвин туршлага нь Монгол Улсын дэд бүтцийн хөгжлийн олон чухал төсөлд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

PMP® зэрэг хүртсэнээр С.Ганчимэг нь төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлага, аргачлалыг улам бүр үр дүнтэй хэрэгжүүлж, улс орны хөгжилд чиглэсэн томоохон төслүүдийг амжилттай удирдан хэрэгжүүлэх чадамжаа шинэ түвшинд хүргэж байна.

PMI Mongolia Chapter-ийн зүгээс Содномсүрэнгийн Ганчимэгт энэхүү бахархам амжилтад нь дахин баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, мэргэжлийн хөгжил болон ирээдүйн бүх төсөл, бүтээн байгуулалтад нь өндөр амжилт хүсье.