5-р сарын ээлжит уулзалт болж өнгөрлөө

PMI Mongolia Chapter-н 5-р сарын ээлжит уулзалт өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад Бодь Интернэшнл ХХК-ийн Төсөл хариуцсан захирал Б. Эрдэнэбаяр зочин илтгэгчээр оролцож Бодь Интернэшнл компанийн хэрэгжүүлсэн стратегийн ач холбогдол бүхий мега төслийн бодит туршлага, сургамж болон сорилтуудын талаар дэлгэрэнгүй хуваалцлаа. Тэрээр:
• Мега төсөлд тулгардаг гол сорилтууд
• Олон оролцогч талууд бүхий орчинд уялдаа холбоо, Төслийн засаглалыг хэрхэн хангах
• Эрсдэлийн удирдлага болон хурдан шийдвэр гаргалтын ач холбогдол
• Багийн манлайлал, харилцаа холбоо болон хамтын ямар чухал болох
• Mega төсөл хэрэгжүүлэх явцад гарсан сургамжууд, бодит жишээнүүд зэрэг олон үнэ цэнэтэй туршлагаасаа хуваалцлаа.
Мөн уулзалтын үеэр PMI Mongolia Chapter-н гишүүд болон оролцогчдын асуултад нээлттэйгээр хариулж, Монгол дахь мега төслийн орчин, төслийн удирдлагын сорилтууд болон амжилтын хүчин зүйлсийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үнэт туршлага, мэдлэгээ хуваалцсан Б.Эрдэнэбаяр захиралд PMI Mongolia Chapter-с гүн талархал илэрхийлье. Мөн уулзалтад хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон нийт гишүүд, зочид та бүхэнд баярлалаа.