ШИНЭХЭН PMP®& PMI-ACP®-Д ДАВХАР БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP®) болон PMI® Agile Certified Practitioner (PMI-ACP®) зэргийн сертификатуудыг гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн  Энхтуяагийн Энхжингийн амжилтыг онцолж, түүнд халуун баяр хүргэж байна!

Энхтуяагийн Энхжин нь БНХАУ-ын Фүдан их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй, Санхүү, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн эрх зүйн магистрын зэрэгтэй төгссөн.

Тэрээр олон улсын стандартын дагуу төслийн удирдлагын уламжлалт болон ажайл  арга зүйг хослуулан технологи, боловсрол, аялал жуулчлал, олон улсын худалдааны салбарт англи, монгол, хятад хэлээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн 5+ жилийн туршлагатай мэргэжилтэн юм.

Энхжин өмнө нь АНУ-д төвтэй International Connecter LLC компанид ажайл мэргэжилтэнээр, БНХАУ-ын E-Land Group компанид бизнес хөгжлүүлэлтийн менежерээр ажиллаж байсан бөгөөд НҮБ-ын Нийгэмлэг байгууллагад удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллан стратеги, портфолио түвшний удирдлагад хувь нэмэр оруулсан.

Одоогоор Энхжин нь Мобиком Корпорацид төслийн менежерээр ажиллаж, Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Зүүн Азийг хамарсан олон улсын, хил дамнасан төслүүдийг удирдан хэрэгжүүлж байна.

Богино хугацаанд PMP® болон PMI-ACP® гэсэн хоёр нэр хүндтэй сертификатыг амжилттай хүртсэн нь Энхжингийн мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжих эрмэлзэл, төслийн удирдлагын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх манлайллыг тод илэрхийлж байна.

PMI Mongolia Chapter-ийн хамт олны зүгээс Энхтуяагийн Энхжин-д дахин баяр хүргэж, цаашдын ажил мэргэжлийн замналд нь өндөр амжилт, манлайлал нь сөн хөгжиж, хийж бүтээх үйлс нь бодитой, үнэ цэнтэй нөлөө үзүүлэхийг хүсэж байна.