Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн хүндэт гишүүд, сайн дурын ажилтнууд болон оюутнуудын анхааралд

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төслийн удирдлагын олон улсын бага хурал “Хиймэл Оюун Ухааны Эрин үед Хосолмол арга барилаар ажиллах нь” снэрийн дор 2025 оны 10 дугаар сарын 17-нд Best Western Premier Tuushin зочид буудлын Соёмбо танхимд болох гэж байгаа билээ. Иймд бидний ажилд туслах сайн дурын ажилтнуудыг бүртгэж байна.
Хэрэв та Монгол Улсад төслийн удирдлагын мэргэшлийг нутагшуулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн ур чадвар, туршлагаараа хувь нэмэр оруулж энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажиллахыг хүсэж байвал доорх холбоосоор 2025 оны 9 сарын 12-ны дотор бүртгүүлнэ үү.
Good things happen when you get involved with PMI!