2025 оны Олон улсын бага хурлын хөтөлбөр

Бид Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter)-ийн 2025 оны “Хиймэл Оюуны Эрин үед Хосолмол арга барилаар ажиллах нь” сэдэвт олон улсын бага хурлын хөтөлбөрийг танилцуулж байгаадаа баяртай.

Энэ жилийн хөтөлбөр нь салбар бүрийн мэргэжилтнүүдэд урам зориг өгөх, шинэ сорилтуудад бэлдэх, хоорондоо харилцаа холбоо үүсгэх боломж олгохыг зорьж байна.

Та энэхүү Олон улсын бага хуралд оролцсоноор:
Салбарын манлайлагч, удирдагчдын онцлох илтгэлүүдийг сонсох
Төслийн удирдлагын ирээдүй ба хиймэл оюуны талаарх панел хэлэлцүүлгүүдийг сонсох
Төслийн мэргэшсэн удирдагч нар, мэргэжилтнүүдтэй танилцах, санаа бодлоо хуваалцах, бие биенээсээ суралцах, харилцаа холбоо үүсгэх  боломжтой

Хэзээ: 2025 оны 10-р сарын 17-нд

Хаана: Best Western Premier Tуушин зочид буудал, Соёмбо танхим

Та дараах холбоосоор орж Эртэч шувуухайн тасалбараа 9 сарын 21-ны өдрийг хүртэл худалдаж аваарай: https://shoppy.mn/products/pmi-251017

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://pmimongolia.mn/