ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА!

PMI Mongolia Chapter олон улсын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 10 дахь удаагийн Төслийн удирдлагын олон улсын бага хурал “ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРИН ҮЕД ХОСОЛМОЛ АРГА БАРИЛААР АЖИЛЛАХ НЬ” сэдвийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Best Western Premier Tuushin зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдах гэж байгааг хамтрагч, дэмжигч болон спонсор байгууллагууддаа дуулгахад таатай байна.
Та бүхэн манай хурлын ивээн тэтгэгч болсноор төслийн удирдлагын мэдлэг, мэргэшлийг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монгол Улсад Төслийн эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
Энэхүү арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцохоор төлөвлөж буй Монгол Улсын тэргүүлэгч байгууллага, групп компаниуд та бүхэнд бид дараах боломжуудыг санал болгож байна:
• Төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монгол Улсдаа нутагшуулах үйлсийг манлайлж буйгаа олон нийтэд сурталчилж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх,
• Өөрийн байгууллага дээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулах,
• Төслийн мэргэжилтнүүдээ чадавхжуулах, залуу манлайлагч нарт шинэ ур чадварыг эзэмших урам зориг өгөх,
• Мэргэшсэн төслийн мэргэжилтэн, залуу боловсон хүчнийг байгууллагадаа татах,
• Топ менежер болон авьяаслаг залуучуудтай харилцаа холбоо тогтоох
• Төслийн удирдлагын сургалтын ваучер
Хиймэл оюуны эрин үед Монголын төслийн мэргэжилтнүүдийг амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлж, төслийн мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт болох энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэ цэнтэй ивээн тэтгэгч, түнш болох танай байгууллагатай хамтран ажиллахад бид баяртай байна.
Хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
+976 77550880
stakeholder@pmimongolia.mn; administration@pmimongolia.mn и-мэйлээр лавлана уу.