МОНГОЛ УЛСЫН АНХНЫ PMI-PfMP-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Равсалын Пүрэвсүрэн Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Portfolio Management Professional (PfMP)® буюу Портфолио удирдлагын мэргэшсэн мэргэжилтэн зэргийн сертификатыг гардан авч Монгол Улсад бүртгэлтэй анхны энэхүү сертификатыг эзэмшигч болсон гайхалтай мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Тэрээр 2016-2018 оны хооронд Капитрон банкинд теллер, эдийн засагчаар ажиллаж байгаад 2018 оноос эхлэн ХААН Банкинд иргэдийн банк, бизнес, үйл ажиллагааны газруудад ажиллаж байсан ба 2023 оноос хойш “Мэдээллийн технологийн бизнес засаглалын газар”-т “Технологийн Портфолио менежер”-ээр төсөл, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, зохион байгуулалт, засаглал, хянаж ажиллаж байна.

Р. Пүрэвсүрэн нь ажиллах хугацаандаа Мэргэшсэн төслийн удирдагч (PMI-PMP), SAFe 6.0 Agilist, болон Монголдоо анхны CPMAI буюу Cognitive Project Management for AI зэргүүдийг авсан ба CPMAI зэргийг илүү гүнзгийрүүлэн CPMAI+Ethic, CPMAI Plus гэсэн 2 нэмэлт сургалтуудад хамрагдаж зэргийн мэдлэгээ ахиулсан. Түүнчлэн Монголдоо анхны Портфолио удирдлагын мэргэшсэн мэргэжилтэн (PMI-PfMP) болон SAFe 6.0 Lean Portfolio Manager зэргүүдийг авсан байна. Р. Пүрэвсүрэн одоогоор PMI-PgMP-д бэлдэж байгаа ба анхны P3 буюу Project, Program, Portfolio-оор мэргэшсэн зэргийг авахаар зорьж байна.

Тэрээр тус зэргүүдийг авахын хажуугаар 2021-2023 оны хооронд ХААН Банкны үйл ажиллагааны төслүүдийг Lean Six Sigma аргачлалаар удирдаж байсан төдийгүй холбогдох стандарт, бодлого, журмуудыг боловсруулан мөрдүүлж, банкны хэмжээнд тухайн соёлыг нэвтрүүлэх багийг удирдан чиглүүлэх зорилгоор Lean Six Sigma Green & Black belt зэргүүдийг авсан.

Түүний мэргэжлийн хөгжлийн замнал нь төслийн удирдлагын мэргэжилтнүүдэд  төсөл, хөтөлбөр болон портфолио удирдлагын түвшинд ажиллах улам өндөр зорилго тавих, хөгжих урам зориг, эрч хүч өгч чадна гэдэгт итгэлтэй байна.

Пүрэвсүрэндээ Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!