Шинэхэн PMP® Батбаатарын Мөнхзаяад баяр хүргэе!

Энэ удаад бид Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Доктор (Ph.D), Профессор Батбаатарын Мөнхзаяа Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан амжилтыг  бахархалтайгаар онцолж байна.

Б.Мөнхзаяа нь 2013 онд “Санхүүгийн хямралын үе дэх арилжааны банкны эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох аргазүй” сэдвээр бизнесийн удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр 2019–2021 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, Австралийн Монашийн их сургуульд банк, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд санхүү, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, 20 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм.

Одоогоор Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаа бөгөөд 2025 оноос Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Б.Мөнхзаяа нь академик ажлынхаа зэрэгцээ санхүү, засаглал, эрсдэлийн удирдлага, комплаенсийн чиглэлээр захиалгат судалгаа, богино хугацааны сургалт, бодлогын баримт бичиг боловсруулах чиглэлээр олон улсын болон дотоодын байгууллагын төслүүдэд зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Тэрээр 2025 онд төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого, хэрэгжүүлэх заавар, мөн эрсдэлийн удирдлагын төлөвшлийн түвшинг үнэлэх аргачлал боловсруулах төсөлд зөвлөхөөр ажиллажээ.

Түүний тууштай зүтгэл, манлайлал, академик болон төрийн байгууллагын бодлогын түвшинд оруулсан үр нөлөөтэй хувь нэмэр нь бидэнд урам зориг өгсөөр байна.

Доктор Б. Мөнхзаяадаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас энэхүү нэр хүндтэй амжилтад хүрсэнд чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, цаашдын ажил хөдөлмөрт нь  амжилт бүтээл, сайн сайхныг хүсэн ерөөе!