ШИНЭХЭН PMI-CP™-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Ганболдын Эрдэнэжаргал Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс (PMI Construction Professional) PMI-CP™ Барилгын мэргэжилтэн зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Ажил амьдралын завгүй хэмнэл дунд тасралтгүй суралцах, мэргэшлийн хөгжлийн төлөөх түүний хичээл зүтгэл нь бусад гишүүд, мэргэжил нэгт нөхдөд нь урам зориг өгдөг. Тэрээр өнгөрсөн жил Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PMI-PMP® буюу Мэргэшсэн төслийн удирдагчийн зэрэг авсан билээ.
Г.Эрдэнэжаргал нь (PMI®) Монголиа Чаптэрийн болон Монголын Барилгын инженерүүдийн холбооны гишүүн, барилга бүтээцийн зураг төслийн мэргэшсэн инженер бөгөөд барилга, уул уурхайн олон томоохон төслүүдэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн арвин их туршлагатай мэргэжилтэн юм.
Тэрбээр одоогоор Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй, Монгол улсын хамгийн том мега төсөл болох “Оюу Толгойн Гүний Уурхай”н төсөлд 2018 оноос хойш Барилга бүтээцийн зураг төслийн ахлах инженер, Метал хийц, шугам хоолой угсралтын ахлах мэргэжилтэн, 2024 оны 2 сараас эхлэн Гүний Уурхайн дараагийн барилгажилтын Панел-1,2 -ийн барилга угсралтын зураг төслийн багт Бүтээцийн Ахлах Зургийн Инженер, одоогоор зураг төслийн албандаа ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Өмнө нь М-Си-Эс Проперти” ХХК-д Зураг төслийн нэгжид Зургийн инженер, Барилга угсралтын албанд Барилга угсралтын супервайзор, ПиСиДиПи ХХК-д Зургийн албанд Барилга бүтээцийн зургийн инженер, М-Си-Эс интернэйшнл ХХК-д Зургийн албанд Зураг төслийн инженер зэрэг албан тушаалд ажилласан.
Г.Эрдэнэжаргал нь 2018-2024 онуудад Оюу Толгойн Гүний уурхайн Панел-0-ийн Олборлолт Тээвэрлэлтийн түвшний Барилга угсралтын гүйцэтгэлийн төслийг амжилттай дуусгаж, дараагийн шатны зураг төслийн судалгаа шинжилгээ ажлын багт ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор Оюу Толгойн Гүний уурхайн зураг төслийн албанд Панел-1,2-ийн Олборлолт Тээвэрлэлтийн түвшний Барилга угсралтын эхний ээлжийн зураг төсөл, болон бусад жижиг барилгуудын зураг төслүүд дээр ажиллаж байна. 2016-2018 онуудад Оюу толгойн далд уурхайн Чухал барилга байгууламжийн төсөл, ОУ-ын “Чингис Хаан Нисэх буудлын Ангарын Барилгын” төсөл, 2012-2015 Баяжуулах Үйлдвэрийн өргөтгөлийн төсөл, Асем Үндэсний Хурлын цогцолбор зэрэг төслүүдэд ажилласан туршлагатай.
Эрдэнэжаргалдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!