🎉 ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ! 🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн  эрхэм гишүүн Үнэнчимэгийн Цэнд-Аюуш нь Project Management Institute (PMI®) байгууллагаас олгодог Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional (PMP®)) сертификатыг амжилттай гардан авсанд чин сэтгэлийн баяр хүргэе!

Тэрээр МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Ажлын гараагаа Таван Богд Финанс ХХК-ийн үндсэн багийн нэгэн гишүүнээр эхэлж, 3 жилийн хугацаанд Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр ажилласан туршлагатай. Энэ хугацаанд цахим санхүүгийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэх, хэрэглэгчийн туршлага, зах зээлийн хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг бүтээхэд голлон анхаарч ажилласан байна.

Ү. Цэнд-Аюуш нь Agile аргачлалд суурилсан хөгжүүлэлтийн хүрээнд гадаадын чадварлаг вендортой нягт хамтран ажиллаж, Бүтээгдэхүүн эзэмшигч (Product Owner), Бизнес аналист (Business Analyst) зэрэг олон талт үүргийг хослуулан гүйцэтгэж, финтек салбарт өргөн хүрээний мэдлэг, чадамж хуримтлуулсан.

Цаашид санхүүгийн технологийн чиглэлээр гүнзгийрэн ажиллаж, төслийн удирдлагын олон улсын шилдэг туршлагыг Монголын зах зээлд амжилттай нутагшуулах, бодит үнэ цэн бүхий шийдлүүдийг бүтээхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна.

Ү. Цэнд-Аюушийн энэхүү сертификат нь түүний тасралтгүй суралцах, төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд зориулсан хичээл зүтгэлийнх нь тод илэрхийлэл юм.

Дэлхийн төслийн удирдлагын шилдэг туршлагыг Монголд нутагшуулах, бодит үр нөлөө бүхий, тогтвортой шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлэх чин хүсэлтэй мэргэжилтнүүдийн нэг болох Ү.Цэнд-Аюуш шиг гишүүн бидний эгнээнд байгаад бид туйлын их бахархаж байна.

Цэнд-Аюушдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.