ШИНЭХЭН PMI-ACP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Намжилын Энхзуун Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог PMI® Agile Certified Practitioner (PMI-ACP®)  буюу Мэргэшсэн Ажайл аргачлалын мэргэжилтэн  зэргийн сертификатыг гардан авсаныг та бүхэндээ дуулгахад баяртай байна.

Пи Эм Ай Монголиа Чаптэраас  Намжилын Энхзууны амжилтыг онцолж, түүнд халуун баяр хүргэж байна!

Н.Энхзуун нь PMI®-ээс олгодог Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® сертификат, Retail banking academy-аас олгодог (Certified Retail Banker) анхны CRB® сертификат, Luxembourg financial Institute-ээс олгодог (Certified Private Banker) CPB® сертификат, Sparkasse хадгаламжийн даатгалын корпориацаас олгодог Master Trainer сертификатыг тус тус эзэмшдэг, одоо Re/Max Mongolia-д төслийн удирдагчаар ажиллаж байна.

Тэрбээр өмнө нь ХХБ-ны төслийн удирдлагын газар, стратеги төлөвлөлтийн газар төслийн менежер, Карандаш ХХК-нд төслийн зөвлөх, Хасбанкны төслийн удирдлагын хэлтэст төслийн менежер, Траснбанкны бизнес хөгжлийн газар, төслийн удирдлагын газарт захирал, GSA академийн төслийн удирдлагын газарт захирлаар тус тус ажиллаж байсан.

Энэхүү сертификат нь түүний төслийн удирдлагын мэдлэг, ур чадвараа улам ахиулах,  тасралтгүй суралцах хүсэл эрмэлзлэлийн тод илрэл бөгөөд бусад гишүүд, хамтран ажиллагсаддаа үлгэр дууриал болж байгааг илтгэж байна.

Энхзуундаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг ерөөе!