🎉 Шинэхэн PMP® Болдбатын Ундрамдаа халуун баяр хүргэе! 🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн  эрхэм гишүүн Болдбатын Ундрам нь Project Management Institute (PMI®) байгууллагаас олгодог Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional (PMP®)) сертификатыг амжилттай гардан авсан  баярт мэдээг хуваалцаж байгаадаа таатай байна.

Ундрам нь Хүний нөөц болон Төслийн удирдлага чиглэлээр туршлагатай мэргэжилтэн бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаандаа процесс сайжруулалт дээр онцгойлон анхаарч ажилладаг. Тэрээр Хүний нөөцийн менежментийн магистрын зэрэг, Төслийн удирлагын менежментийн мэргэжил дээшлүүлэх сертификат эзэмшдэг бөгөөд одоо түүнд PMP зэрэг албан ёсоор нэмэгдэж байна.

Одоогоор тэрээр Олон Улсын Валютын Сангийн (IMF) Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн багт Төслийн Ахлах Зохицуулагчаар ажиллаж, барилга байгууламжийн төслүүдийн амжилттай хэрэгжилт, төсөв санхүүгийн менежмент болон үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн санаачлагуудыг удирдан ажиллаж байна.

Ундрамын мэргэжлийн хөгжлийн төлөөх тууштай хичээл зүтгэл, амжилтад хүрсэн замнал нь манай Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүдэд гайхалтай урам зориг өгч байна.

Ундрамдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.