🎉 Шинэхэн PMP® Даваажавын Хонгорзулд баяр хүргэе! 🎉

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Даваажавын Хонгорзул Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан амжилтыг бид бахархалтайгаар онцолж байна.

Д.Хонгорзул нь Герман Монголын хамтарсан технологийн их сургуулийг Үйлдвэрлэлийн Инженер мэргэжлээр төгссөн ба бизнесийн үйл ажиллагааны болон үйлдвэрлэлийн процессийг хөгжүүлэх болон сайжруулан, өдөр тутамдаа бизнэсийн үнэ цэнийг нэмэгдүүлж ажиллахыг зорьдог. Д.Хонгорзул нь одоогоор Оюу Толгой ХХК-д төслийн инженерээр гүнийн уурхайн барилга бүтээцийн үйлдвэрлэлийн төслүүд дээр төвлөрөн ажилладаг ба олон төрлийн бизнес үйл ажиллагааны талбаруудад буюу бизнес хөгжил, технологийн старт-ап, мэдээлэл харилцаа холбоо, уул уурхайн барилга болон үйлдвэрлэл зэргээр ажиллан төслийн менежментийн мэдлэг туршлагаа олж авч байсан.

(PMP)® гэрчилгээ нь Д.Хонгорзул-ын кареер-ын онцлох үе шатуудын нэг бөгөөд, мэдлэг туршлагаа нэгтгэн, ирээдүйн төслүүдийнхээ чанар бүтээмжийг олон улсын туршлагаар системчлэн ажиллах маш том үүд хаалгыг нээж байгаа юм.

Тэрээр залуу мэргэжилтний хувьд тэрээр тасралтгүй суралцах, тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүлэлтэй байх нь нь үнэ цэнэтэй, утга учиртай карьер бүтээх гол түлхүүр гэж үздэг бөгөөд түүний ажил мэргэжлийн замнал нь шинэ үеийн залуу удирдагчид, мэргэжилтнүүдэд өөрийн чадварт итгэж, хаанаас эхлэсэн ч үргэлж өсөж хөгжих урам зориг өгнө гэдэгт  итгэдэг байна.

Хонгорзулдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.