ОНЦЛОХ МЭДЭЭ

Энэ удаад бид Пи Эм Ай Монголиа Чаптэраас хэрэгжүүлж буй PMP Exam Prep Buddy Program-д хамрагдаж төслийн менежментийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч PMI® (Project Management Institute) олон улсын байгууллагаас олгодог Мэргэшсэн төслийн удирдагч буюу PMP®(Project Management Professional) сертификатаа нэг өдөр гардан авсан эрхэм гишүүд Эрдэнэбилэгийн Ичинхорлоо, Болдбатын Ундрам болон Даваажавын Хонгорзул нарын амжилтыг онцолж, баяр хүргэж байна.

Энэхүү 5 дахь удаагийн PMP Exam Prep Buddy Program 2025 оны 2 сарын 12-нд эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрт оролцогчид 5-6 хүнтэй багуудад хуваагдан, баг тус бүрийг Монголиа Чаптэрийн  PMP  зэрэгтэй гишүүд ахалж, шалгалтын бэлтгэлийг чиглүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа билээ.  Ийнхүү уг хөтөлбөрт хамрагдсан оролцогчид маань PMP шалгалтаа амжилттай өгч, дэлхийн мэргэшсэн төслийн удирдагчдын эгнээнд албан ёсоор нэгдэж эхэллээ — энэ нь бусад гишүүддээ урам зориг өгөх сайхан үйл явдал болж байна!

Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд цаг заваа зориулж, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж байгаа Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүн PMP нар болон хөтөлбөрийн зохицуулагч, Гишүүнчлэл хариуцсан захирал Б.Бадамд гүн талархал илэрхийлье.

Та PMP зэргийн шалгалт өгөхөөр төлөвлөж байна уу?

Та PMP зэргийн шалгалтанд бэлдэхийн тулд хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Та PMP зэрэгтэй хэн нэгнээс туршлага судлахыг хүсэж байна уу?

Танд шалгалтанд хамт бэлдэх баг хэрэгтэй байна уу?

Хэрэв тийм бол таныг 8 сард эхлэх Пи Эм Ай Монголиа Чаптэрийн дэргэдэх дараагийн PMP Exam Prep Buddy Program -д хамрагдаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.