
Пи Эм Ай Монголиа Чаптэраас зохион байгуулж байгаа Төслийн удирдлагын тэмцээний ялагч нар тодорлоо
1-р байр: Spirits and Such баг (Монгол Улсын Их Сургууль)
SteppeTrip (AI based travel route generator) Project
2-р байр: Fintastic баг (Санхүү Эдийн Засгийн Их Сургууль)
Eco-Bin Project
3-р байр: Mindmates баг (Санхүү Эдийн Засгийн Их Сургууль)
IBondU Project
Өөрсдийн хичээл зүтгэл, идэвх санаачлага, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж шагналт байранд шалгарсан:
ТЭМЦЭЭНИЙ СҮҮЛИЙН ШАТНЫ ТУХАЙ
Төслийн удирдлагын тэмцээний шалгаруулалтын эцсийн шат нь 2025 оны 4-р сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Финалын шатанд тунаж үлдсэн 6 багийн гишүүд бэлдсэн төслөө шүүгч нарт танилцуулж, шүүгч нарын зүгээс тавьсан асуултанд сандарч тэвдэлгүй, мэргэжлийн түвшинд хариулж амаргүй даваагаа амжилттай давлаа.
Манай оюутнууд төслийн удирдлагын талаарх сайн ойлголт, мэдлэгтэй болж байгаагийн зэрэгцээ, Англи хэлийг маш сайн эзэмшиж, дэлхийд өрсөлдөхөд бэлэн болсноо баталлаа.
ШАГНАЛ
Эхний гурван байранд шалгарсан багуудын гишүүдэд мөнгөн шагнал, Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургалтын эрх болон 2025 оны 10-р сарын 17-нд зохион байгуулах Төслийн удирдлагын олон улсын хуралд оролцох урилга гардуулж өгөв.
Эхний байрны эзэн “Spirits and Such” Монгол Улсаа төлөөлж PMI 9-р бүсийн орнуудын бусад ялсан багийн оюутнуудтай бүсийн Төслийн удирдлагын тэмцээнд оролцох урилга авлаа.
Эхний гурван байранд шалгарсан баг болон тэмцээнд ажилттай оролцсон “Star” багийн гишүүдэд “НЕТКАПИТАЛ Санхүүгийн Групп”-ээс “Ажлын байрны урилга” гардуулсан нь оюутан залууст маань урам зориг өгсөн гэнэтийн бэлэг байлаа.
ТАЛАРХАЛ
Пи Эм Ай Монголиа Чаптэр болон оюутнуудын нэрийн өмнөөс дараах байгууллага болон хүмүүст талархал илэрхийлье:
4-р сарын 26-ны өдөр Тэмцээний шалгаруулалтын сүүлийн шатны арга хэмжээг тохилог, тухтай өөрийн оффист зохион байгуулах, манай оюутнуудад энэхүү тэмцээнд хүчээ сорих боломж олгосон НЕТКАПИТАЛ Санхүүгийн Группийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.
Цаг заваа зориулан, ажил мэргэжлийн арвин их туршлага, мэдлэгтээ тулгуурлан тэмцээнийг шударга шүүсэн эрхэм шүүгч, зохицуулагч нартаа маш их баярлалаа:
С.Жавзандулам, НЕТКАПИТАЛ Санхүүгийн Группийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч
Г.Жавхлант /PMP, PMI-PMOCP, DASSM, PMI-ACP, Hybrid Project Pro Micro-Credential/ PMI Монголиа Чаптэрийн Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал, Капитрон Банкны Дижитал шилжилтийн газрын захирал,
Б. Тэмүүл /PMP, PMI-ACP, PMI-PBA/PMI Монголиа Чаптэрийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Премиум Нексус ХХК-ийн Автоматжуулалт, хөгжлийн хэлтсийн дарга,
Б.Бадам /PMP/ PMI Монголиа Чаптэрийн Гишүүнчлэл хариуцсан захирал, НЕТКАПИТАЛ Санхүүгийн Группийн Стратеги менежментийн газрын захирал.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БҮХ ОЮУТНУУДДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА!
Та бүхний дэмжлэгтэйгээр энэ тэмцээн маш амжилттай болж өнгөрлөө.
The group of companies under her management are in various business sectors of Mongolia including mining,mineral explorations, rehabilitation, construction and production of building materials consisting close to 1000+ employees. Monpolymet Group is recognized nationally for leading the industry’s standards for land rehabilitation by taking seriously the environmental responsibility of its mining activities holding the “Best Rehabilitating Company of the Year” award fourteen years in a row and listed as Forbes top 15 local group companies. With a vision to help build her country’s fundamental infrastructure, her latest accomplishment was implementing Mongolia’s first technologically advanced and environmentally friendly cement plant that set new quality standards for Mongolian construction sector. As a result, MonCement project was recognized as EBRD’s “the first project of Mongolia with Gender and Social action plans” in 2016 and “Environment & Social Best Practice – Sustainability award” in 2017.
She has been selected as the one of the leading entrepreneurs for Forbes 30 under 30 list and also as the first female entrepreneur representing Mongolia at EY Entrepreneurial Winning Women Asia-Pacific. Currently serving as Board director of American Chamber for Commerce, Business Council of Mongolia, a member of Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society and former Chapter chair of YPO Mongolia. As a mother of four, she’s a passionate supporter of women in business and children’s health through her family’s foundation to against poverty.
Монполимет Группын Гүйцэтгэх захирал байх хугацаандаа тэрээр Монгол улсдаа анх удаа хамгийн орчин үеийн техник технологитой, бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох ЭКО цементийн үйлдвэрийн төсөл болох Монцемент үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн юм. Үүний дүнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монцемент төслийг 2016 онд “Жендэр ба нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй Монголын анхны төсөл”, 2017 онд “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл-Тогтвортой хөгжлийг хангагч” төслөөр тус тус шалгаруулав.
Тэрээр Форбес сэтгүүлийн 30-аас доош насны шилдэг 30 бизнеэс эрхлэгчдийн нэгээр сонгогдож, Ази Номхон далайн бүс нутагт Монгол улсыг төлөөлсөн анхны эмэгтэй болсон юм. Н. Мөнхнасан нь Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ, YPO, Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм. Дөрвөн хүүхдийн ээжийн хувьд тэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд, ядуурлын эсрэг төслүүдийг идэвхитэй дэмжигч нэгэн юм.
Тэрээр тус банкны Зүүн Азийн газарт Байгаль орчин хариуцсан Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр зэрэг бодлогын дэмжлэг, зээлийн санхүүжилтийн үйл ажиллагааг тэргүүлж байв. Ноён Рамачандран нь Ази болон Номхон далайн олон улс оронд бодлогын шинэтгэл хэрэгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг манлайлан ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр АНУ-ын Коллеж Парк хот дахь Мэрилэндийн Их сургуулийг Төрийн Удирдлагын магистрын зэрэгтэй, Энэтхэг Улсын Делигийн Эдийн Засгийн Их сургуулийг Хөгжлийн социологийн магистр зэрэгтэй төгссөн.
Азербайжаны иргэн ноён Руфат Алимарданов анх 1997 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вашингтон дахь оффист нэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон санхүүгийн зах зээлийн салбарыг хариуцан ажиллаж байв. Улмаар 2004 онд Москва дахь оффист томилогдон, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Европын бизнес хөгжлийн багийг удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ (улмаар хөдөө аж ахуйн бизнес), нефть, хий, уул уурхайн салбарын асуудлыг эрхэлж байжээ. 2011 онд Киев, 2017 онд Истанбулд томилогдон ажиллаж байсан ноён Алимарданов 2019 оноос ОУСК-ийн Монгол дахь үйл ажиллагааг тэргүүлэхээр Суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. ОУСК-аас өмнө тэрбээр Азербайжан, Орос, Туркт арилжааны банкны секторт, мөн АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай.