📣📢САЙН ДУРЫН АЖИЛТАН АВНА!📢📣

Олон Улсын Төслийн Удирдлагын Институтийн Монгол дахь салбар (PMI Mongolia Chapter) байгууллагын Мэргэжлийн хөгжлийн баг (Professional Development)-т доорх чиглэлээр сайн дурын гишүүн элсүүлж авна:
🟢1. Контент хөгжүүлэгч: (2-3 орон тоо)
✅Чиг үүрэг:
• PMI байгууллагаас гаргадаг Стандартууд болон мэргэшсэн зэргүүдтэй холбоотой гишүүдэд болон олон нийтэд зориулсан богино контент бэлтгэх.
• PMI байгууллагаас гаргасан Төслийн удирдлагын Олон Улсын судалгаатай танилцах, товч дүгнэлт, нийтлэл бэлдэх.
• 7 хоногт 1-2 цаг зарцуулах.
✅Тавигдах шаардлага:
• Төслийн удирдлагын мэргэшсэн зэрэгтэй эсвэл тухайн чиглэлээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан туршлагатай байх.
• 7 хоногт 1-2 цагийг сайн дурын ажилд зарцуулах боломжтой байх.
• PMI Mongolia салбар байгууллагын гишүүн байх.
✅Боломжууд:
• Сайн дурын ажилд зарцуулсан цагаар PDU оноо цуглуулах. • PMI Mongolia салбар байгууллагаас зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд оролцох.
🗓️Эхлэх хугацаа: 2025.01.06
Хэрэв та Мэргэжлийн хөгжлийн багт сайн дурын ажил хийх сонирхолтой бол дараах бүртгэлийн формыг бөглөнө үү.
🎯Бүртгэлийн линк: https://forms.office.com/r/PCayt5hCDHD
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбогдох болно.
Мэдээлэл авахыг хүсвэл professionaldevelopment@pmimongolia.mn , administration@pmimongolia.mn хаягаар холбогдоно уу.