ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн эрхэм гишүүн Одсүрэнгийн Уянсайн Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсаныг та бүхэндээ дуулгахад баяртай байна.

О.Уянсайн нь Гэрэгэ Системс ХХК-ийн Стратеги төлөвлөлт хариуцсан захирлаар ажилладаг. Түүний ажил мэргэжлийн гараа гарааны компаниудад программ хангамжийн инженерээр эхэлж, практик техникийн ур чадвар эзэмшсэнээр эхэлсэн. 2018 онд Гэрэгэ Системс ХХК-д нэгдсэнээс хойш IT бизнес шинжээч, Хүний нөөцийн менежер, IT төслийн менежер зэрэг олон янзын үүрэг гүйцэтгэн, Гэрэгэ Киоск, ЭрүүлМН, Гэрэгэ Эдютек, Өөртөө үйлчлэх киоскоор зээлийн үйлчилгээ үзүүлэх зэрэг төслүүдэд хувь нэмрээ оруулсан байна. Уянсайны ажил мэргэжлийн замнал нь техникийн мэдлэг чадвар болон удирдлагын туршлагыг хослуулсан бөгөөд үр өгөөжтэй шийдлүүдийг бий болгоход голлон анхаарч иржээ.

Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд Кардифф Метрополитан Их Сургуулиас Мэдээллийн Технологийн чиглэлээр Компьютерийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг хүртсэн юм.

Уянсайндаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд аливаа салбарын төсөл удирдах чадвартайгаа батлан харуулсан монгол залуусын тоо дахин нэгээр нэмэгдлээ.