“ШИЛДЭГ ТӨСЛИЙН УДИРДАГЧ 2024” ШАГНАЛТ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Олон улсын Төслийн Удирдлагын Институт (Project Management Institute буюу PMI) байгууллагын Монгол Улс дахь салбар болох албан ёсны эрх бүхий “Пи Эм Ай Монголиа Чаптэр” (PMI Mongolia Chapter) байгууллагаас төслийн удирдлагын хөгжил болон мэргэшлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан  хувь хүмүүсийг сонгон шалгаруулж урамшуулах, нийтэд таниулах зорилгоор “Шилдэг төслийн удирдагч 2024” шагналт уралдааныг зарлаж байна.

Та бүхэн төслийн удирдлагын шилдгийн шилдгийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд өөрийн дэмжиж буй хувь хүнийг уралдааны шаардлагын дагуу нэр дэвшүүлэн оролцох боломжтой.

Нэр дэвшигч хувь хүн, байгууллагуудын өргөдлийг 2024 оны 09-р сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл Чаптэрийн professionaldevelopment@pmimongolia.mn хаягаар хүлээн авах ба үүний дараа төслийн удирдлагаар мэргэшсэн, бие даасан зөвлөх баг өргөдлүүдийг үнэлнэ. Шалгарсан нэр дэвшигчдийг 2024 оны 10-р сарын 12-ны өдөр Монголиа Чаптэраас зохион байгуулах “EvolvePM: Shaping Tomorrow’s Success Stories” буюу “Төслийн удирдлагын хөгжил:Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь”  төслийн удирдлагын олон улсын бага хурлын нээлтийн илтгэлүүдийн дараа танилцуулж батламжийг гардуулна.

Та бүхэн Төслийн удирдлагын шилдэг удирдагч  сонгон шалгаруулах уралдааны удирдамжийг (энд дарна уу) хүлээн авна уу.