ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан манай Чаптэрийн гишүүн Батцэнгэлийн Сугарсүрэндээ баяр хүргэе!

Б.Сугарсүрэн нь Хасбанкны Төслийн удирдлагын хэлтсийн захирлаар 2023 хойш ажиллаж байгаа бөгөөд банкны голлох системүүдийг шинэчлэх, сайжруулах том жижиг төслүүдэд оролцож, удирдан ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн бөгөөд СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын магистерийн зэргийг 2016 онд тус тус эзэмшсэн.

Б.Сугарсүрэндээ ПиЭмАй Монголиа Чаптэраас баяр хүргэж, ажил хөдөлмөр нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартайгаа нотолсон монгол залуусын тоо нэгээр нэмэгдлээ.