ПАНЕЛИСТ БАТТУЛГЫН НАРАНЧАНГЫГ ТА БҮХЭНДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлын хэлэлцүүлгийн зочин Панелист Баттулгын Наранчангыг та бүхэндээ танилцуулж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/

Б. Наранчанга нь PMI Mongolia Chapter-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Тэрбээр орон сууцны барилгын салбарт сүүлийн 13 ажил ажиллахдаа барилгын зураг төсөл зохиох, төсөв төлөвлөх, төсөв өртөг боловсруулах, ТЭЗҮ боловсруулах, төслийн худалдан авалт, туслан гүйцэтгэгч шалгаруулах, чанарын хяналт тавих, төслийн багийг бүрдүүлж, хөгжүүлэх, барилгын автоматжуулалтын төлөвлөлт хийх, төслийг хүлээлгэн өгөх зэрэг барилгын төслийн бүхий л үе шатанд орж ажиллажээ. Энэ хугацаанд төслийн үе шат бүрт үр ашигтай ажиллахад суралцахын зэрэгцээ инженерийн мэдлэгтээ тулгуурлан орчин үеийн ногоон барилгын технологийг орон сууцны барилгын салбар нэвтрүүлж ажлын хөлс, бараа материалын хорогдол, цаг хугацаа, эрчим хүч хэмнэхэд анхаарч ажилласан байна.

Тэрбээр 2011 онд Номин Констракшн ХХК-д  Төлөвлөлтийн инженерээр ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлж Номин Констракшн Девелопмент групп ХХК-д Төлөвлөлтийн албаны дарга 2012-2014, Хангамжийн албаны дарга 2014-2018, Төсөл Хариуцсан захирал 2018 – 2021, 2021 оноос Стратеги Төсөл Хөгжлийн албаны дарга  болон “NCD Precon” ХХК Барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн Ерөнхий менежер зэрэг албыг хашиж ирсэн байна.

Б.Наранчанга нь Номин Констракшн Девелопмент группийн Ривер Гарден,  Тайм Скуэр,, Цэцээ гүн, Өнөр хороолол төсөл, Дипломат хаусны төсөл, Төв аймаг Баян сумын 65 ортой хүүхдийн цэцэрлэг, Гарден Сити, Ривер Плаза, Вега Сити  зэрэг олон томоохон төслүүд дээр ажилласан туршлагатай.

Б.Наранчанга нь СЭЗИС-ийн Бизнесийн Удирдлагын Магистр зэрэгтэй,  Энэтхэг Улсын Аллахабад хотын  Үндэсний Технологийн Их Сургуулийг Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн байна.

Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд

Хаана: MPM Event Hall

Та дараах холбоосоор орж тасалбараа захиалж аваарай: https://shoppy.mn/products/annualconference2023

Comments

  • No comments yet.
  • Add a comment