ПАНЕЛИСТ ТАГАРВААГИЙН БАТ-ЭРДЭНИЙГ ТА БҮХЭНДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлын хэлэлцүүлгийн зочин Панелист Тагарваагийн Бат-Эрдэнийг та бүхэндээ танилцуулж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/

Т.Бат-Эрдэнэ нь 2023 оноос ТЕКЭФАЙ ХХК/TechFi LLC-ийг хамтран үүсгэн байгуулж, Санхүүгийн салбарт(Банк, ББСБ, Хөрөнгийн зах зээл) мэдээллийн технологийн шийдэл, системийн хөгжүүлэлтээр бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, мэдээллийн технологи, аюулгүй байдал, төслийн удирдлага, стратегийн удирдлагын чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлэн тус Компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Тэрбээр багш (ШУТИС, МХТС), Систем, программ хөгжүүлэлт, системийн анализ, төслийн удирдлага, байгууллагын стратегийн удирдлагын чиглэлээр Боловсролын салбарт 2, Мэдээллийн технологийн салбарт 20 жилийн, үүнээс Банкны салбарт 17 жил ажилласан туршлагатай. Үүнээс ХХБ-нд Төслийн удирдлагын хэлтэс, Бизнес шинжилгээний хэлтэс болон Стратеги, Хөгжил, Инновацийн газрыг(СХИГ) амжилттай бий болгон СХИГ-ын захирлаар ажиллаж байсан.

Энэ хугацаанд ОУ-ын болоод МУ-ын тэргүүлэх салбаруудын шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг МУ-д нэвтрүүлэх, бий болгох, бизнесийн байгууллагын мэдээллийн технологи, стратегийн удирдлага, төслийн удирдлага, бизнес загвар, бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагааг сайжруулах дижитал шилжилтийн 100 гаруй төсөл, хөтөлбөрүүдэд төслийн багийн гишүүн, төслийн багийн ахлагч, төслийн удирдагчаар ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн.

Т.Бат-Эрдэнэ 2003 онд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбоо, Технологийн Сургуулийг(МХТС) “Мэдээллийн технологич” мэргэжлээр бакалаврын зэрэг, 2008 онд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбоо, Технологийн Сургуулийг Мэдээллийн технологийн магистр зэргийг хамгаалсан. Монгол Улсын Мэдээлэл, Холбооны Технологийн Салбарын “Мэдээллийн технологийн Мэргэшсэн инженер” зэрэгтэй.

Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд

Хаана: MPM Event Hall

Та дараах холбоосоор орж тасалбараа захиалж аваарай:

https://shoppy.mn/products/annualconference2023

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment