“ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал эхлэхэд 9 ХОНОГ үлдлээ.

ТАНИЛЦ: Панелист Баасансүрэнгийн Мандуулыг та бүхэндээ танилцуулж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/

Б. Мандуул нь ОНДО ХХК-ийн Маркетинг, Олон нийттэй харилцах газрын захирлын албыг байгуулагдсан цагаас нь хойш буюу 2021 оноос хашиж байсан бөгөөд одоо тус компанийн Гүйцэтгэх Захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр сагсан бөмбөгийн дасгалжуулагч, ТВ-ийн хөтлөгч, гарааны бизнес эрхлэгч бөгөөд өмнө нь Монгол улсын Сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Монгол телевиз-д хөтлөгч, контент маркетингийн менежерээр ажиллаж байсан туршлагатай залуу үеийн төлөөлөл юм. Б.Мандуул Авъяаслаг монголчууд, Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан билээ.Тэрбээр Кубын үндэсний институтын биеийн тамир спортын сургуулийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.

 

Хурал Англи болон Монгол хэл дээр синхрон орчуулгатай явагдана.

 

Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд

Хаана: MPM Event Hall

Та хурлын ТАСАЛБАР-аа Shoppy.mn-ээр захиалаарай: https://shoppy.mn/products/annualconference2023

Comments

  • No comments yet.
  • Add a comment