ПАНЕЛИСТ ВИТАФИТМИЛК ХХК-ИЙН ДЭД ЗАХИРАЛ ГАНХУЯГИЙН НЯМДОРЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлын хэлэлцүүлгийн зочин Панелист Ганхуягийн Нямдоржийг та бүхэндээ танилцуулж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/

Ганхуягийн Нямдорж нь ШУТИС-ийг Математик комьютер загварчлал (2005) мэргэжлээр, УБДС болон Korea Aerospace University-г Бизнесийн удирдлагын мастер (2008) зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2023 оноос Витафитмилк ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.

Tэрбээр 2019-2020 онд мэдээллийн технологийн чиглэлийн Ecode болон Andmed startup бизнес үүсгэн байгуулж, зах зээлд нэвтрүүлсэн байна. Өмнө нь “Тесо” Корпорацийн Стратеги болон төслийн захирал (2018-2019), “Ачит Ихт” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежер” (2017-2018), Нүүдэлчин групп” ХХК-д (2011-2016) Бизнес хөгжил маркетингийн захирал, Гүйцэтгэх захирал, мөн тус компанийн харъяа УУҮО /NMO/ ХХК-ийн Хүний нөөц харицсан захирал, “Алтан Жолоо групп” ХХК-ийн Бизнес хөгжил маркетингийн захирал (2010-2011) зэрэг албан тушаалуудад ажиллаж томоохон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдаж, хэрэгжүүлж байсан туршлагатай.

Г.Нямдорж нь Бүти, Нэт капитал, NCD, Monnis Mining, Хишигтэн нүүдэлчин, Эрдэнэт гурил, BCI, Ганброс, Хулан уул зэрэг 20 гаруй компанид стратеги төлөвлөгөө, бизнесийн ба санхүүгийн модель, компанийн засаглал, стратегит хүний нөөцийн удирдлага, чадамжийн менежент, Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем /BSC/ ба KPI гүйцэтгэлийн үнэлгээний чиглэлээр бизнес зөвлөгөөний төслүүдийг хэрэгжүүлж арвин туршлага хуримтлуулжээ.

Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд

Хаана: MPM Event Hall

Та дараах холбоосоор орж тасалбараа захиалж аваарай: https://shoppy.mn/products/annualconference2023

Comments

  • No comments yet.
  • Add a comment