МОДЕРАТОР “АLTAI HOLDING” ХХК-ИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР БАТМӨНХИЙН АЛТАНТУЯА (PMP®)-Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх ньсэдэвт олон улсын бага хурлын хэлэлцүүлгийн зочин Модератор Батмөнхийн Алтантуяа (PMP®)-г та бүхэндээ танилцуулж байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://pmiconference.mn/

Батмөнхийн Алтантуяа “Project Management Professional” (PMP®) буюу мэргэшсэн төслийн удирдагч бөгөөд “Sky Services” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Аltai Holding” ХХК-ийн Төслийн менежерээр ажилладаг.

Б.Алтантуяа нь төслийн удирдлага, менежментийн салбарт үр бүтээлтэй ажилласан арвин туршлагатай бөгөөд “Sky Trading” ХХК, “Skyhyper market” ХХК, “Чингис хаан зочид буудал” ХХК, “Altai Cashmere” ХХК зэрэг тэргүүлэгч компаниудад удирдах албан тушаал хашихын сацуу олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж ажиллажээ.

Төслийн удирдлагын арга зүйг хэрэгжүүлэх, төслийн менежментийн шинжлэх ухааныг Монголд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хүсэл тэмүүлэлтэй тэрээр PMI Mongolia Chapter-д сайн дурын ажил хийж Төслийн удирдлагын сургагч багшаар ажиллаж байна.

Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд

Хаана: MPM Event Hall

Та дараах холбоосоор орж тасалбараа захиалж аваарай: https://shoppy.mn/products/annualconference2023

Comments

  • No comments yet.
  • Add a comment