ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүн Жанчив овогтой Магваншийрэвдээ баяр хүргэе!

Ж.Магваншийрэв нь Мобиком корпорацид Системийн хөгжүүлэлт, инженерчлэлийн албаны захирлаар ажиллаж байна.

Тэрээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Програм хөгжүүлэлт, Agile арга зүй, менежмент, манлайллын чиглэлийн туршлага бүхий инженеринг менежер юм.

Ж.Магваншийрэвдээ Пи Эм Ай Монголиа Чаптэрээс баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн жишигт нийцсэн шинэ үеийн мэргэшсэн төслийн удирдагчдын тоо нэгээр нэмэгдлээ!

Comments

  • No comments yet.
  • Add a comment