ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан ПиЭмАй Монголиа Чаптэрийн гишүүн Баянжаргал овогтой Алтанзулдаа баяр хүргэе!

Б.Алтанзул нь туршлагатай санхүүгийн зөвлөх бөгөөд Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн “Төрийн сангийн удирдлагын мэдээллийн системийг шинэчлэн хөгжүүлэх” дэд төслийн багийн ахлагчаар ажиллаж байсан. Тэрбээр Унгар улсын “Сэгэдийн их сургууль”-д Олон улсын эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Алтанзулдаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартай манай залуусын тоо нэгээр нэмэгдлээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment