ЭРХЭМ ХӨТЛӨГЧ РИО ТИНТО МОНГОЛ ХХК-ИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ БАЯРЖАРГАЛЫН ДАШНЯМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

INTERNATIONAL CONFERENCE 2023 “YouthXcelerate: STRENGTHENING THE FUTURE PROJECT MANAGERS” -ийн эрхэм хөтлөгч РИО ТИНТО МОНГОЛ ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, харилцаа хариуцсан ерөнхий зөвлөх Баяржаргалын Дашнямыг ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Б.Дашням нь Блумберг телевизэд хөтлөгч редактороор, хожим нь Тэнгэр тв-д Ерөнхий редактороор хэвлэл мэдээллийн салбарт ажилласан арав орчим жилийн туршлагатай. Тэрээр олон улсын худалдааны бизнес, Макро эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд хувийн хэвшилд Маркетинг хариуцсан захирал, Бүтээлч захирал зэрэг ажил эрхэлж байв. Өдгөө олборлолтын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, Монгол улсын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буй нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдийн ил тод, идэвхтэй харилцааг хангахаар Рио Тинто компанид мэдээлэл, харилцаа хариуцсан ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна.

Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд

Хаана: MPM Event Hall

Та дараах холбоосоор орж тасалбараа захиалж аваарай:  https://shoppy.mn/products/annualconference2023 

Comments

  • No comments yet.
  • Add a comment