“ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурлын ТАСАЛБАР ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ!

Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) олон улсын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 2023 оны Төслийн удирдлагын бага хурлыг “Шинэ үеийн хурдасгуур -Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдвээр 10-р сарын 14-ний өдөр MPM Event Hall-д зохион байгуулах гэж байгааг бид та бүхэнд өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ удаагийн бага хуралд салбар бүрийн тэргүүлэх компанийн удирдлагууд, мэргэжилтнүүд, оюутан залуусын төлөөлөл ойролцоогоор 500 гаруй оролцогч цугларч шинэ төгсөгчдөд ажлын байранд гараад амжилттай ажиллахад шаардагдах ур чадварыг эзэмшихэд, залуу мэргэжилтнүүдэд ажил мэргэжлээрээ өсөн дэвжихэд туслах сэдвүүд болон хиймэл оюун ухаан ба төслийн удирдлага, өгөгдлийн шинжилгээ, ажайл шилжилт ба байгууллагын өөрчлөлт зэрэг төслийн удирдлагын сүүлийн үеийн тренд болсон сэдвүүдээр ярилцана.

Тиймээс та бүхнийг PMI Mongolia Chapter-ийн 2023 оны “ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: ИРЭЭДҮЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧ НАРЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт олон улсын бага хуралд оролцохыг урьж байна.

Хэзээ: 2023 оны 10-р сарын 14-нд

Хаана: MPM Event Hall

ТАСАЛБАР худалдаалагдаж эхэллээ! Та дараах холбоосоор орж тасалбараа худалдаж аваарай:  https://shoppy.mn/products/annualconference2023

Санал бодлоо бодит ажил хэрэг, үр дүн болгож, өөрсдийн амьдрал, ажил хөдөлмөр болон дэлхий ертөнцөд илүү хүчирхэг ирээдүйг бүтээхийн төлөө хамтдаа нэг дор цуглацгаая!

Comments

  • No comments yet.
  • Add a comment