ОНЦЛОХ ИЛТГЭГЧ ПИ ЭМ АЙ 9-Р БҮСИЙН МЕНТОР ДЭННИ ЧАНГ (PMP)-ИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Дэнни бол дэлхийн Пи Эм Ай глобал байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын удирдагч юм. Тэрээр 2000 оноос хойш Пи Эм Ай Канадын Өмнөд Онтарио Чаптэр (одоогийн Канадын Торонто Чаптэр)-д ажиллаж эхэлсэн. Дэнни 2020 онд Монгол, Хонг Конг, Тайвань, Япон, Өмнөд Солонгос дахь салбаруудыг дэмжин ажилладаг 9-р Бүсийн Менторын ажилд томилогдож ажиллаж байна. Тэрээр сүүлийн арван жилд олон удаагийн PMI олон улсын бага хуралд илтгэл тавьсан.

Дэнни дэлхийн 16 улсад үйл ажиллагаа явуулдаг Мэдээлэл технологийн Chubb Life компанийн Мэдээллийн технологийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар  ажилладаг байжээ. 2023 онд тэрээр Cigna Life (5.6 тэрбум ам.доллар) худалдан авалтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Дэнни уг төслийн бизнесийн үйл ажиллагааг мэдээллийн технологитой уялдуулах ажлыг хариуцаж ажилласан. Үүнээс өмнө тэрээр AIG(American International Group)-ийн Өөрчлөлт, үйл ажиллагааны бүсийн даргаар ажиллаж байсан. Дэнни өнгөрсөн хугацаанд олон оронд үйл ажиллагааг дижитал технологи руу шилжүүлэхэд гар бие оролцон ажилласан.

Тэрээр одоо Хонгконгд гэр бүлийн хамт амьдарч байгаа ба Пи Эм Ай байгууллагын сайн дурын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment