ОНЦЛОХ ИЛТГЭГЧ ХОНГ КОНГИЙН СИТИ ИХ СУРГУУЛИЙН EMBA-ИЙН ТУСЛАХ ПРОФЕССОР, ДОКТОР КЕЛВИН ВАН (PMP)-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Доктор Ван сүүлийн 25 жилийн хугацаанд АНУ, ИБНВУ, Ойрхи Дорнод, Ази Номхон далайн бүс нутгийн улсуудын 18,000 гаруй удирдах түвшний албан тушаалтнуудад коучинг үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулсан Мэдээллийн технологи, мэдээллийн систем салбарын мэргэжлийн сургагч багш юм. Түүний сургалтанд дунджаар 15 жилийн туршлагатай мэргэжилтнүүд хамрагдсан байдаг.

Доктор Ван байнгын өсөн дэвжих сэтгэлгээтэй бөгөөд манай төслийн мэргэжилтнүүдэд төгсөгчдийн тасралтгүй суралцах хандлагын маш сайн үлгэр жишээг харуулсан юм. Доктор Келвин Ван CityU (2021 оны зэрэглэлээр дэлхийн топ 50 сургуульд багтсан Хонг Конгийн Cити Их Сургууль)-ийн түүхэн дэх Бизнесийн удирдлагын хамгийн залуу доктор (DBA) юм.

Цар тахлын үеэр тэрээр Zoom платформ ашиглан 3,500 мэргэжилтнүүдэд 30,000 PDU (мэргэжлийн хөгжлийн оноо)-тэй цахим хамгийн том сургалтыг зохион байгуулсан. Энэ нь зөөлөн ур чадварын сургалтыг биечлэн танхимд сууж зохион байгуулдаг хэв маягийг эвдэн өндөр мэдрэмжтэй технологийг нэвтрүүлэн цахим өрөөнд, цахим самбар, цахим харилцааны хэрэгслээр дамжуулан зохион байгуулсан юм. Тиймээс тэрээр Засгийн газраас Цах тахлын үеийн Инновацын шагналыг хүртсэн юм.

Тэрээр мөн дадлагажигч эрдэмтэн юм. Төслийн менежерүүдэд зориулсан зөөлөн ур чадварын талаарх түүний саяхан гаргасан судалгааны нийтлэлийг АНУ-ын нэр хүндтэй форум хүлээн авч, томоохон хайлтын системд нийтэлсэн байна.

Келвин бол төслийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр, олон сая ам.долларын сургалтын төслийг 78 оронд хэрэгжүүлэх HSBC-ийн Төслийн удирдлагын нэгжийн захирлаар ажиллаж байсан.

 Ахлах зөвлөх, Олон улсын мастер сургагч багш Доктор Ван 2019 онд өөрийн сургалт, зөвлөх үйлчилгээний компанийг байгуулжээ. Тэрээр компаниудад төслийн удирдлагын газар байгуулах, ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, авьяас чадварын менежмент, чадавхийг үнэлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Comments

  • No comments yet.
  • Add a comment