Notice: _load_textdomain_just_in_time функцийг буруу гэж дуудсан. Translation loading for the my-listing domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Дэлгэрэнгүй мэдээллийг WordPress дээр дибаг хийх талаар үзнэ үү. (Энэ мессежийг 6.7.0 хувилбарт нэмсэн.) in /opt/bitnami/myapp/htdocs/wp-includes/functions.php on line 6114
ХУРЛЫН ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА – Төслийн удирдлагын менежмэнт Монгол

ХУРЛЫН ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”(PMI® Mongolia Chapter) олон улсын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 2023 оны Төслийн удирдлагын бага хурлыг “ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: ИРЭЭДҮЙН ТӨСЛИЙН УДИРДАГЧ НАРЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ”  сэдвийн хүрээнд 10-р сарын 14-ний өдөр MPM Event Hall-д зохион байгуулах гэж байна.

Та бүхэн манай хурлын ивээн тэтгэгч болсноор Монгол Улсад төслийн удирдлагын мэргэжлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Бидний хамтын ажиллагаа нэг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, цаашдын тогтвортой түншлэлийн эхлэлийг тавих юм.

Энэхүү арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцохоор төлөвлөж буй Монгол Улсын тэргүүлэгч байгууллага, групп компаниуд та бүхэнд бид дараах боломжуудыг санал болгож байна:

  • Төслийн удирдлагын шилдэг туршлага, аргачлал, мэргэшлийг Монгол Улсдаа нутагшуулах үйлсийг манлайлж буйгаа олон нийтэд сурталчлах
  • Шинэ үеийн залуу манлайлагч нарт шинэ ур чадварыг эзэмшихэд нь дэм тус үзүүлэх
  • Өөрийн байгууллага дээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ гадаад, дотоодын түншүүддээ таниулах
  • Шилдэг боловсон хүчнийг байгууллагадаа татах Байгууллагын бизнесийн зорилт,
  • бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг мэргэжлийн хүрээлэлд түгээж, шинэ хэрэглэгч, хамтрагчидтай болох
  • Топ менежер болон авьяаслаг залуучуудтай харилцаа холбоо үүсгэх
  • Шинэ бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаарх судалгааны үр дүнтэй танилцах
  • Хурлын өмнөх өдөр ивээн тэтгэгч байгууллагуудын Төслийн удирдагч нар “Modern PMO Practices: The Major Engine for Driving Project Implementation in Large Corporates (A Practical Experience Sharing from a Reputable Global Bank) сэдэвт семинарт оролцох юм. Семинарыг Хонг Конгийн Сити Их Сургуулийн EMBA-ийн туслах профессор, iLEAP Хонг Конгийн Компьютерийн Нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн үүсгэн байгуулагч, Мастер сургагч багш, PMI Хонг Конг салбарын албан ёсны мастер сургагч багш, HSBC-ийн Төслийн удирдлагын нэгжийн дарга асан Др.Келвин ВАН удирдан явуулна.

Хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

+976 77550880

membership@pmimongolia.mn; administration@pmimongolia.mn  и-мэйлээр  лавлана уу.

Comments

  • No comments yet.
  • Add a comment