ШИНЭХЭН DASM™-Т БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог Disciplined Agile® Scrum Master (DASMTM) зэргийн сертификат болон Agile Hybrid Project Pro Micro-Credential гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Удирдах зөвлөлийн гишүүн, Мэргэжлийн хөгжлийн захирал Ганбаатар овогтой Жавхлант-д халуун баяр хүргэе!

Тэрбээр нь 2020 онд PMI® Project Management Professional (PMP®)  буюу Төслийн мэргэшсэн удирдагч  сертификатыг, 2023 оны 6 сард Agile Hybrid Project Pro Micro-Credential авсан бөгөөд ийнхүү DASMTM   сертификатыг авсан Монгол Улсын анхны  мэргэжилтэн боллоо.

Г.Жавхлант нь  төслийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт болон жижиг, дунд аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын чиглэлээр 12 жил мэргэшиж ажилласан туршлагатай.

Тэрээр өмнө нь Монголиа Талент Нетворк, Инвескор ББСБ ХК, Худалдаа, хөгжлийн банк, MUFG Сингапур дахь салбар зэрэг байгууллагад ажиллаж байсан.

PMI® Mongolia Chapter-ын зүгээс Г. Жавхлант-д Монгол Улсад төслийн удирдлагын мэргэшлийг хөгжүүлэх үйлдсэд тууштай ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гаргаж буйд талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, цаашдын ажил үйлсэд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

#PMI #PMIMC #PMP #DASM #Certification #BoardMember #ProfessionalDevelopment #PMIMCmember

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment