ШИНЭХЭН DASSM™-Т БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс олгодог Disciplined Agile®Senior Scrum Master (DASSM™) зэргийн сертификатыг гардан авсан ПиЭмАй Монголиа Чаптэрийн гишүүн Галсандаш овогтой Алтанчимэгт халуун баяр хүргэе! Тэрбээр нь 2022 онд PMI® Agile Certified Practitioner (PMI-ACP®)  буюу Мэргэшсэн Ажайл аргачлалын мэргэжилтэн сертификатыг авсан бөгөөд ийнхүү DASSM   сертификатыг авсан Монгол Улсын анхны  мэргэжилтэн боллоо.

Г.Алтанчимэг нь  Хаан банкны eKYC (Know Your Customer) буюу Харилцагчдыг зайнаас танин баталгаажуулах болон Цахим сувгаар банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж буй Value Stream-ийн Technical Product Manager-ээр ажиллаж байна.

Тэрбээр өмнө нь Скайтел ХХК -д Програм хангамжийн инженер, Ахлах систем инженер, Хаан банкинд  Төслийн менежер, Хөтөлбөрийн менежер, Портфолио менежерээр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Г.Алтанчимэгтээ ПиЭмАй Монголиа Чаптэрээс баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн жишигт нийцсэн ажайл аргачлалыг ашигласан туршлагатай, ажайл багийг удирдах, нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэх ур чадвартай нь нотлогдсон шинэ үеийн төслийн удирдагчдын тоо нэгээр нэмэгдлээ!

#PMI #PMIMC #PMI #AgileCertifiedPractitioner #DASSM #Certification #KhaanBank #PMIMCmember

Comments

  • No comments yet.
  • Add a comment