“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-ИЙН 2023 ОНЫ 6-Р САРЫН УУЛЗАЛТ

“ПИ ЭМ АЙ МОНГОЛИА ЧАПТЭР”-аас 2023 оны ээлжит олон нийтэд нээлттэй 6-р сарын цахим уулзалтад та бүхнийг урьж байна.

Энэ удаагийн зочноор Мобиком корпорацийн Техникийн ашиглалт үйлчилгээний албаны захирал Алагсай овогтой Даваасүрэн уригдан оролцож Төслийн удирдлагын эрх бүхий мэргэжилтэн буюу PMI-CAPM® гэрчилгээний талаар илтгэл тавьж өөрийн туршлагаасаа хуваалцах гэж байгааг дуулгахад таатай байна.

А.Даваасүрэн нь Мэдээллийн технологи, Үүрэн холбооны сүлжээний төлөвлөлт болон ашиглалт, төслийн удирдлага, стратеги төлөвлөлт, бизнесийн удирдлага болон хөгжүүлэлтийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан арвин их туршлагатай. Тэрбээр Мобиком корпорацид олон жил тогтвортой ажиллаж байгаа бөгөөд Төслийн удирдлагын Хороог удирдаж ажиллаж байсан.

А.Даваасүрэн олон улсын Төслийн удирдлагын институтаас олгодог Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  Certified Associate in Project Management (PMI-CAPM®)  гэрчилгээг 2023 оны 2-р сард гардан авсан ба улмаар удахгүй Мэргэшсэн  төслийн удирдагчийн (PMI-PMP®) гэрчилгээ авахаар бэлтгэж байгаа ажээ.

Цахим платформ: Zoom

Хэзээ: 2023 оны 6-р сарын 30 | 18:30 – 19:30

Бүртгэл: Та дараах холбоосоор нэвтэрч манай цахим уулзалтад оролцох бүртгэлээ баталгаажуулаарай. Бүртгэл үнэ төлбөргүй.

Бүртгэлийн холбоос: https://cutt.ly/bwt96Gq4 

Comments

  • No comments yet.
  • Add a comment