ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан ПиЭмАй Монголиа Чаптэрийн гишүүн Тэмүүжин овогтой Анулсардаа баяр хүргэе!

Т.Анулсар нь  БНСУ-ын “Улсаны Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Институт”-д Хот Байгуулалтын Инженерингийн мэргэжлээр бакалавр зэргээ хамгаалж, Унгар улсын “Будапештийн Технологи Эдийн Засгийн Их Сургууль”-д Барилга бүтээцийн инженерингийн мэргэжлээр магистр зэргээ тус тус хамгаалсан.

Тэрбээр “Тэсо Пропертис” ХХК-ийн хэрэгжүүлж буй 6 блок 23 давхар барилгаас бүрдэх “Альфа Зоне” 498 айлын бизнес зэрэглэлийн орон сууцны хотхоны төслийн “Ерөнхий менежер”-ээр Захиалагчийн төслийн баг болон гүйцэтгэгч байгууллагуудаас бүрдсэн багийг удирдан ажиллаж байна.

Анулсардаа ПиЭмАй Монголиа Чаптэрээс баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Дэлхийн жишигт нийцсэн шинэ үеийн мэргэшсэн төслийн удирдагчдын тоо нэгээр нэмэгдлээ!

Comments

  • No comments yet.
  • Add a comment