ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүн Цэндсүрэнгийн Баттуяадаа халуун баяр хүргэе!

Ц.Баттуяа  Дулааны инженер мэргэжилтэй. Олон Улсын ISO стандартуудыг байгууллагад нэвтрүүлэх, хэрэгжүүлэх болон Удирдлагын тогтолцооны дотоод, хөндлөнгийн аудитаар мэргэшин ажиллаж байна. Тэрбээр Канадын PECB баталгаажуулалтын байгууллагын Олон Улсын Тэргүүлэх зэрэгтэй аудитор юм.

Баттуяадаа Пи Эм Ай Монголиа Чаптэраас баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт хүсэн ерөөе!

Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартай манай залуусын тоо нэгээр нэмэгдлээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment