ШИНЭХЭН PMP®-Д БАЯР ХҮРГЭЕ!

Пи Эм Ай Монголиа Чаптэрийн гишүүн Лувсандоржийн Сүхбуян танд, Олон улсын Төслийн удирдлагын хүрээлэнгээс олгодог, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Төслийн удирдлагын мэргэжлийн сертификат (PMP® Certification)-ыг эзэмшсэнд баяр хүргэе!

Лувсандоржийн Сүхбуян нь Киотогийн их сургуульд Иргэний барилга байгууламжийн чиглэлээр суралцаж Докторын зэрэг хамгаалсан, ОХУ-ын Газрын тос, байгалийн хийн Улсын их сургуульд Газрын тосны инженер мэргэжлээр суралцаж Магистрын зэрэг, түүнчлэн МУИС-ийн Хуулийн сургуульд Эрх зүйч мэргэжлээр суралцаж Баклаврын зэрэг эзэмшсэн юм.

Тэрээр газрын тос, уул уурхай болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хэдэн саяас эхлээд хэдэн зуун сая ам.долларын төсөвтэй, улс эх орны хувьд анх удаа хэрэгжсэн олон төслүүдийг амжилттай удирдаж байсан ба төслийн удирдлагын чиглэлээр 15 гаруй жилийн туршлагатай юм.

Түүний төслийн удирдлагаар зээмшсэн мэргэжлийн ур чадвар болон олон салбарт хуримтлуулсан ажлын туршлага нь цаашид олон ололт амжилтыг бүтээх болно гэдэгт огт эргэлзэхгүй байна.

 

Comments

  • No comments yet.
  • Add a comment