
Олон улсын төслийн удирдлагын институт (PMI®)-ээс Мэргэшсэн төслийн удирдагч (Project Management Professional) PMP® зэргийн сертификатаа гардан авсан манай Чаптэрийн гишүүн Алтантуяагийн Нарангэрэлдээ баяр хүргэе!
А.Нарангэрэл механик инженер мэргэжилтэй. Тэрбээр GS25 ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг Дижитал концепт ХХК-д төслийн менежерээр ажилладаг. А.Нарангэрэл нь АПУ ХК болон MCS APB ХХК-ийн барилга болон инженерингийн төслүүд дээр 8 жил гаруй ажилласан туршлагатай.
Нарангэрэлдээ ПиЭмАй Монголиа Чаптэраас баяр хүргэж, ажлын амжил, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Дэлхийн түвшинд төсөл хэрэгжүүлэх чадвартай манай залуусын тоо нэгээр нэмэгдлээ.