Азербайжаны иргэн ноён Руфат Алимарданов анх 1997 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вашингтон дахь оффист нэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ болон санхүүгийн зах зээлийн салбарыг хариуцан ажиллаж байв. Улмаар 2004 онд Москва дахь оффист томилогдон, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зүүн Европын бизнес хөгжлийн багийг удирдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ (улмаар хөдөө аж ахуйн бизнес), нефть, хий, уул уурхайн салбарын асуудлыг эрхэлж байжээ. 2011 онд Киев, 2017 онд Истанбулд томилогдон ажиллаж байсан ноён Алимарданов 2019 оноос ОУСК-ийн Монгол дахь үйл ажиллагааг тэргүүлэхээр Суурин төлөөлөгчөөр томилогдсон юм. ОУСК-аас өмнө тэрбээр Азербайжан, Орос, Туркт арилжааны банкны секторт, мөн АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай.