“Шинэ Үе – Шинэ Чадвар” олон улсын бага хурлын Daimond спонсор Эрдэнэс Таван Толгой ХК

Бидний арга хэмжээг бодит үйл ажиллагаа болоход дэмжлэг үзүүлж ажилласан СПОНСОРУУДДАА маш их баярлалаа.
? PMI Mongolia Chapter (“Пи Эм Ай Монголиа Чаптэр”)-аас “Шинэ Үе – Шинэ Чадвар” олон улсын бага хурлыг 600 гаруй оролцогч, 60 гаруй зочин илтгэгч, панелист, модератор оролцож шинэлэг мэдлэг, мэдээлэл дүүрэн амжилттай зохион байгууллаа.
Олон зуун залуучуудад шинэ үеийн хөдөлмөр эрхлэлт, эзэмших шаардлагатай ур чадварын талаарх мэдлэг түгээх ажлыг бодит болгоход үнэтэй хувь нэмрээ оруулж, гүн туслалцаа үзүүлсэн хурлын DIAMOND Спонсор Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК компанийн хамт олонд нийт зохион байгуулагчид, оролцогчдынхоо өмнөөс гүн талархлаа илэрхийлж байна.
“Эрдэнэс Тавантолгой” төсөл 2010 оны 08-р сарын 27-нд хэрэгжих эхлэл тавигдаж, уурхайн уулын ажил албан ёсоор эхлэв.
Энэ дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Comments

  • No comments yet.
  • Add a comment