Энэхүү сургалтад хамрагдсанаар Хөтөлбөрийн удирдлагын суурь ойлголтыг эзэмшиж, PMI®-ийн Хөтөлбөрийн удирдлагын олон улсын стандартын агуулгыг ойлгож, хөтөлбөрүүдийг байгууллагын стратегитай уялдуулан бизнесийн үр өгөөжийг тогтвортой сайжруулах мэдлэгээ сайжруулах болно.
СУРГАЛТЫН АГУУЛГА:
· Хөтөлбөрийн удирдлагын ерөнхий ойлголт: Хөтөлбөрийн удирдлагын зорилго, үнэ цэнийг ойлгож, байгууллагын стратегийн зорилго болон бизнесийн үр өгөөжийг хэрэгжүүлэхэд хөтөлбөрүүд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар судална.
· Хөтөлбөрийн удирдлагын стандарт: Хөтөлбөрийн удирдлагын олон улсын стандартын бүтэц, хамрах хүрээ, гол ойлголтуудын талаар дараах суурь ойлголтуудыг эзэмшинэ.
· Стратегийн уялдаа холбоо: Стратегийн уялдаа холбооны ойлголт, хөтөлбөрийг байгууллагын стратегитэй уялдуулах, хөтөлбөрийн зорилго ба бизнесийн үр өгөөж
· Үр өгөөжийн удирдлага: Үр өгөөжийн удирдлагын үндсэн ойлголт, Үр өгөөжийн тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх, тогтвортой хадгалах
· Талуудын оролцоог хангах: Хөтөлбөрийн удирдлагад гол оролцогч талуудыг тодорхойлох, оролцоог хангах, тэдгээрийн хүлээлтийг удирдах аргачлал
· Хөтөлбөрийн засаглал: Хөтөлбөрийн засаглалийн бүтэц, түүнийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага, шийдвэр гаргалтын тогтолцоо
· Хөтөлбөрийн удирдлагын олон улсын мэргэжилтний (PgMP® ) сертификатын шалгалтын бүтэц, агуулга, бэлдэх аргачлал
· Асуулт, хариулт
🎯 Хөтөлбөрийн удирдагч, Төслийн удирдагч, PMO багийн гишүүн болон Порлфолио удирдагч, PgMP® сертификат авах зорилготой, стратегийн удирдлагын мэдлэг, ур чадвараа дараагийн түвшинд хүргэхийг хүссэн мэргэжилтнүүдэд зориулав.
Сургалтыг хэн заах вэ?
PMI Mongolia Chapter-ийн Сургагч багш Э.Ганцэцэг, MBA, PMI-PgMP®, PMI-PMP®
СУРГАЛТ:
2026 оны 8 сарын 22-ны өдрийн Бямба гарагт
11:00 - 14:00 0цагийн хооронд болно.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР:
150,000₮ - "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн гишүүн
180,000₮ - Бусад
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://forms.cloud.microsoft/r/vqjPs3TXNm
БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
2026 оны 8-р сарын 21-ний Баасан гарагийн өглөө 10:00 цаг хүртэл
Төлбөрийн нэхэмжлэх авах, сургалтын бүртгэлийн талаар лавлах бол administration@pmimongolia.mn хаягаар хандана уу.
Төгсөгчдөд төслийн удирдлагын агуулгаарх 4 цагийн сургалтад хамрагдсан батламж олгоно.
Холбогдох утас: 7755 0880