ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН УЛАМЖЛАЛТ БОЛОН AЖАЙЛ АРГАЧЛАЛ” ЭРЧИМЖҮҮЛСЭН ТАНХИМЫН СУРГАЛТ
“Төслийн удирдлагын Уламжлалт болон Aжайл аргачлал” эрчимжүүлсэн 24 цагийн 4 өдрийн ээлжит танхимын багц сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтаар Төслийг амжилттай удирдах Уламжлалт болон Ажайл арга аргачлалуудад суралцахаас гадна эдгээр арга аргачлалуудыг ашиглаж жишээ төсөл дээр багаар дасгал ажиллана.
Мөн сургалтад хамрагдсанаар Олон улсын Мэргэшсэн төслийн удирдагчийн зэрэг болох PMP-ийн шалгалтад хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө авах боломжтой.
ХЭЗЭЭ: 2026 оны 2 сарын 3, 4, 5 & 6-ны ажлын өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
· Төслийн удирдлагын ерөнхий ойлголтууд, үе шатууд
· Байгууллагын төслийн удирдлага, Төслийн удирдлагын нэгжийн тухай
· Төслийн удирдлагын мэдлэгийн хүрээ
o Нэгдсэн удирдлага
o Хамрах хүрээний удирдлага
o Зардлын удирдлага
o Нөөцийн удирдлага
o Ажлын хуваарийн удирдлага
o Худалдан авалтын удирдлага
o Харилцаа холбооны удирдлага
o Оролцогч талуудын удирдлага
o Чанарын удирдлага
o Эрсдэлийн удирдлага
· Төслийн удирдлагын Ажайл аргачлалын үндэс
o Ажайл гэж юу вэ? Ямар үр ашигтай вэ?
o Ажайл сэтгэлгээ буюу Ажайлын үнэт зүйлс, зарчмууд
o Scrum аргачлал
БҮРТГЭЛИЙН ХОЛБООС: https://forms.office.com/r/qeqLacLEKV
СУРГАЛТЫН ТӨЛБӨР:
1,250,000₮ - "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн гишүүн
1,350,000₮ - Бусад
СУРГАЛТЫН СЕРТИФИКАТ: Төгсөгчдөд “Төслийн удирдлагын уламжлалт болон ажайл аргачлал” агуулгаарх эрчимжүүлсэн 24 цагийн сургалтад хамрагдсан гэрчилгээ олгоно.
АНХААРАХ ЗҮЙЛ:
Сургалтын төлбөрийг бүрэн хүлээж авсны дараа сургалтын материалыг таны бүртгүүлсэн цахим хаягаар илгээнэ.
Төлбөрийн нэхэмжлэх авах, сургалтын бүртгэлийн талаар лавлах бол administration@pmimongolia.mn хаягаар хандана уу.
Холбогдох утас: 7755 0880