Пи Эм Ай Монголиа Чаптэраас “Төслийн удирдлагын Уламжлалт болон Aжайл аргачлал” эрчимжүүлсэн 24 цагийн 4 өдрийн танхимын багц сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтаар Төслийг амжилттай удирдах Уламжлалт болон Ажайл арга аргачлалуудад суралцахаас гадна эдгээр арга аргачлалуудыг жишээ төсөл дээр ашиглаж багаар дасгал ажиллана.
Мөн сургалтад хамрагдсанаар Олон улсын Мэргэшсэн төслийн удирдагчийн зэрэг болох PMP-ийн шалгалтад хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө авах боломжтой.
ХЭЗЭЭ: 2024 оны 11 сарын 30-ны өдөр болон 12 дугаар сарын 7, 14, 21-ний хагассайн өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд
ХААНА: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Метро бизнес төв, 10 давхарт 1002 тоот
СУРГАГЧ БАГШ: Сургалтыг Олон Улсын Төслийн Удирдлагын Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургагч багш Г.Жавхлант PMP, PMO-CP™, DASSM™, Б.Тэмүүл PMP, PMI-ACP, PMI-PBA нар удирдан явуулна.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
· Төслийн удирдлагын ерөнхий ойлголтууд, үе шатууд
· Байгууллагын төслийн удирдлага, Төслийн удирдлагын нэгжийн тухай
· Төслийн удирдлагын мэдлэгийн хүрээ
o Нэгдсэн удирдлага
o Хамрах хүрээний удирдлага
o Зардлын удирдлага
o Нөөцийн удирдлага
o Ажлын хуваарийн удирдлага
o Худалдан авалтын удирдлага
o Харилцаа холбооны удирдлага
o Оролцогч талуудын удирдлага
o Чанарын удирдлага
o Эрсдэлийн удирдлага
· Төслийн удирдлагын Ажайл аргачлалын үндэс
o Ажайл гэж юу вэ? Ямар үр ашигтай вэ?
o Ажайл сэтгэлгээ буюу Ажайлын үнэт зүйлс, зарчмууд
o Scrum аргачлал
БҮРТГЭЛИЙН ХОЛБООС: https://forms.office.com/r/SMC8Pik5Tb
СУРГАЛТЫН ТӨЛБӨР:
1,000,000₮ - "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн гишүүн
1,100,000₮ - Бусад
СУРГАЛТЫН СЕРТИФИКАТ: Төгсөгчдөд “Төслийн удирдлагын уламжлалт болон ажайл аргачлал” агуулгаарх эрчимжүүлсэн 24 цагийн сургалтад хамрагдсан гэрчилгээ олгоно.
АНХААРАХ ЗҮЙЛ:
Сургалтын төлбөрийг бүрэн хүлээж авсны дараа сургалтын материалыг таны бүртгүүлсэн цахим хаягаар илгээнэ.