Энэхүү сургалтаар төслийг хэрэгжүүлэх явцад учирч болох эрсдэл болон тодорхойгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, шаардлагатай арга хэмжээ авах, удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангах талаар олон улсын стандарт арга зүйн мэдлэг болон үндсэн зарчмын талаар дэлгэрэнгүй ойлголтыг авна.
Дараах үндсэн сэдвүүд сургалтын агуулгад багтсан болно
- Төслийн эрхзүйн орчин, улс төр, нийгэм, техник эдийн засгийн үр нөлөө, гадаад орчны нөхцөл байдлыг судлах, ойлгох
- Төсөлд учирч болох эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдлыг олж илрүүлэх, хариу арга хэмжээ авах
- Төсөлд үүсч болох төрөл бүрийн өөрчлөлтийн хоорондын уялдаа холбоог ойлгох, хангах
- Төслийн эрсдэл, боломжийн нөлөөлөл, үр дагаврыг шинжлэх, урьдчилан тооцоолох
- Төслийн үр дүнд сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлсийг хамгийн бага хэмжээнд байлгах
- Төслийн гүйцэтгэл үр дүнд эергээр нөлөөлөх хүчин зүйлсийг нэмэгдүүлэх, боломжуудыг ашиглах
- Төслийн магадалшгүй ажлын зардал болон нөөц хугацааг төслийн үндсэн зорилгыг биелүүлэхэд ашиглах, хянах
СУРГАЛТЫГ ХЭН ЗААХ ВЭ?
Сургагч багш Б.Бадам, PMP®
СУРГАЛТ:
2024 оны 12-р сарын 21-ний өдрийн Бямба гарагт
11:00 - 13:15 цагийн хооронд болно.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР:
75,000₮ - "Пи Эм Ай Монголиа Чаптэр"-ийн гишүүн
100,000₮ - Бусад
БҮРТГЭЛ, ТӨЛБӨР ТӨЛӨХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
2024 оны 12-р сарын 20-ны Баасан гарагийн 10:00 цаг хүртэл
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК:https://forms.office.com/r/nZK7kJ335U