Ангилал: PROJECTED Podcast MN

5 сар 11
ТӨСЛИЙН “LEAN” АРГАЧЛАЛЫГ АШИГЛАН ХЭРХЭН ХЯМРАЛЫГ ДАВАХ ВЭ?

Өөрчлөлтөд дасан зохицож, түүнийг удирдах нь төслийн менежерийн том давуу тал билээ. Дэлхийн 215 улсад албан ёсоор бүртгэгдээд буй цар тахлаас үүдэлтэй хямралын үед бид шинэхэн дугаараа зайнаас бэлтгэн, сонсогчиддоо хүргэж байна. Энэхүү дугаарт маань “АНД системс” ХХК-ийн Төслийн удирдлагын албаны Дарга, бидний сайн мэдэх “UNLOCK” подкастын санаачлагчийн нэг Ц.Дэлгэрцэцэг зочноор оролцож, үүсээд буй нөхцөл […]

4-р сар 27
ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖАЙЛ АРГАЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Төсөл бүр өөр шинж чанартай байдаг ба уламжлалт арга нь үргэлж зөв зам байж чаддаггүй. Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага өөрчлөлтийг дагаад төслийн процесст өөрчлөлт орох шаардлагатай төсөл хэрэгжүүлэх гэж буй бол ажайл аргачлал ашиглах нь тохиромжтой. Уламжлалт аргаас ажайл аргачлал руу шилжсэнээр багийн гишүүдийн бүтээлч хандлага нэмэгдэх болно. Энэ удаагийн дугаарт маань “Дижиталворкс” компанийн Бизнес хөгжүүлэлтийн […]

4-р сар 13
ТӨСЛИЙН МЕНЕЖЕРИЙН УР ЧАДВАРЫН ГУРВАЛЖИН

PMI олон улсын байгууллагын “Төслийн менежментийн ур чадварын гурвалжин” багц ойлголтыг энэхүү дугаартаа онцолж байна. PMI Talent Triangle® нь техникийн, манлайллын, бизнес стратеги болон менежментийн мэдлэг, ур чадварын хослол юм. “Хасбанк”-ны Төслийн удирдлагын хэлтсийн захирал П.Батмөнх энэхүү дугаарт уригдан оролцож, төслийн менежерийн өрсөлдөхүйц ур чадвар, түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Тэрээр програм хангамж нэвтрүүлэх, банкны […]

3-р сар 30
СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТЭД ХЭРХЭН ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ТАЛААР

Статистик бол нийгмийн түүх өгүүлэгч. Тэр ч утгаараа статистик мэдээллийг төр засаг, хэвлэл мэдээлэл, банк санхүү зэрэг бүхий л салбарт судлаачид, оюутнууд, менежер, хувь хүн, байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ удаагийн дугаарт маань Статистикийн үндэсний хорооны дарга Ариунзаяа оролцон, статистик мэдээллийг төслийн менежментэд хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар ярилцлаа. Төслийн бэлтгэл ажил, судалгаа бүрэн […]

3-р сар 02
АЛДАХ БОЛОМЖ БАГАСАЖ ТӨГС, ОНОВЧТОЙ БАЙХ ЭРИН ИРЛЭЭ

Эдийн засгийн “шилжилтийн үе” гэсэн томьёоллоор Монгол улс 30 жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд мэдэхгүй чадахгүйгээс суралцаж, Монгол улсад бизнес гэдэг зүйл бий болж, үнэ цэнийг бүтээж эхэлсэн. Суралцах үе дуусаж, одоо өрсөлдөхүйц байх шалгуурын үе ирээд байна. Олон улсын эдийн засгийн нэг хэсэг болж, бусадтай өрсөлдөхүйц байснаар эдийн засаг хөгжиж тэлдэг. Бүс нутгийн хэмжээнд, […]

2 сар 17
6 СИГМА ПРОЦЕСС ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ

Төслийн үр дүнг хэмжих, төслийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай үед 6 сигма аргачлал танд туслах болно. Энэхүү дугаараар 6 Сигма Хар бүст, PMP® зэрэгт, Дэйл Карнеги Трэйнингийн ОУ-ын эрхтэй багш Г.Отгон, 6 Сигма аргачлалын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Г.Отгон нь Вагнер Ази Тоног Төхөөрөмж болон Делоитт Онч Консалтинг компаниудад 6 Сигма аргачлалаар процесс сайжруулах төслүүдийг […]

2 сар 03
ОЛОН УЛСЫН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСАГ

PROJECTED™ Подкаст –д тавтай морил! 2020 оны анхны дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Энэхүү тусгай дугаарт “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ын Ерөнхийлөгч Магваны Болдоо уригдан оролцож, төслийн менежментийн салбарын шинэчлэл, өөрчлөлт, трендийн талаар ярилцлаа. “Төслийн эдийн засаг” хэмээх ойлголт нь өөрчлөлтөд дасан зохицох, өсөн дэвжих, мэргэшсэн мэргэжлээ олон улсын түвшинд эзэмших, аливаа ажлыг […]

12-р сар 31
БАРИЛГЫН ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ

PROJECTED™ Подкаст –д тавтай морил! Өөрчлөлт бол зайлшгүй зүйл юм. Барилгын төсөлд орох өөрчлөлт бүрийн ард маш өндөр хэмжээний зардал болон хугацааны эрсдэл байдаг. Энэхүү өөрчлөлтүүдийг хэрхэн удирдсанаас хамааран тухайн төслийн амжилт тодорхойлогддог. Подкастын маань ээлжит дугаарт  “Номин Констракшн Групп”-ийн Төслийн албаны дарга Б.Наранчанга оролцож, төслийн цар хүрээг хэрхэн тодорхойлох, өөрчлөлтийг хэрхэн удирдах талаар жишээ авч ярилцлаа. Барилгын салбарын […]

11-р сар 20
ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

PROJECTED™ Подкаст –д тавтай морил! Энэ удаагийн дугаарт Швейцарын хөгжлийн агентлагийн Xөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан оролцож, хөтөлбөрийн менежментийн талаар ярилцлаа. Тэрээр зөв зохистой хөтөлбөрийн менежмент нь хэрэгжүүлж буй төслүүдийн уялдаа холбоог бий болгон, том дүр зургаар харж, байгууллагын стратегийн чиглэл, зорилготой нийцүүлэн улмаар бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэдэг тухай тайбарлалаа. Зочин: Оролцогч Н.Эрдэнэсайхан | 2019 оны 11 сарын […]

10 сар 28
ДИЖИТАЛ ХУВЬСАЛ БА ТӨСЛИЙН УДИРДЛАГА

PROJECTED™ Подкаст –д тавтай морил! PROJECTED™ подкастын 4-дэх удаагийн дугаарт технологийн хурдтай хөгжлийн эрин үед дижитал хувьсал төслийн удирдлагын салбарт хэрхэн нөлөөлж буй талаар “Интерактив” ХХК-ийн Ерөнхий захирал ноён Б.Ууганбаяр хуваалцах болно. Тэрээр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил тун чухал бөгөөд байгууллагууд мэдлэгийн менежментийн “нэгдсэн дижитал” сан бий болгох талаар бодлого тодорхойлж, урт хугацааны тогтвортой […]