Visit us
SMS Office, B.Renchin street Business Tower,
19th floor, Ulaanbaatar, Mongolia
E-Mail us
administration@pmimongolia.mn
Call us
(+976) 7755 0880
0 +
Зочид
0 +
Илтгэгч
0 +
Салбар
0 +
Хамтрагч

"ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ"

Олон улсын бага хурал

АНУ-д төвтэй Олон Улсын Төслийн Удирдлагын Институт болох Пи Эм Ай Монголиа Чаптэр-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын төслийн удирдлагын бага хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Бид энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн тод сэтгэгчид болон бүтээгчдийг нэг дор цуглуулан, бүтэн өдрийн турш урам зориг түгээсэн, үнэ цэнтэй мэдлэг, туршлага бүхий илтгэлүүдийг хүргэн хамтын ажиллагаа тогтоож, эх орныхоо цаашдын хөгжил дэвшилд бодитойгоор оролцоход тань хувь нэмэр оруулах болно.

Хурлын зорилго

Хурлын зорилго нь “ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, төслийн удирдлагын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, төслийн мэргэжилтнүүд, гүйцэтгэх удирдлага, PMI®-ийн дотоодын болон олон улсын гишүүд, салбар бүрийн менежерүүдийг нэг зорилго дор нэгтгэж, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга зүй, шилдэг туршлагийг хуваалцах боломжийг олгоход оршино.

Хурлын онцлог

Та яагаад “ТӨСЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЬЕ!” Олон улсын цахим хуралд оролцуулах ёстой вэ?

  • “The Project Economy” буюу “Төслийн Эдийн Засаг” үзэл баримтлалын талаархи утга агуулгын ойлголт авах
  • Үндэстэн дамнасан корпорацуудын манлайлагчид, тод сэтгэгчид, бүтээгчдээс суралцах, тэдэнтэй ажил хэргийн холбоо тогтоох
  • Таны карьерт төслийн удирдлагын мэдлэг яагаад шаардлагатай байгааг, улмаар тус ур чадварын ирээдүйн бодит хэрэгцээний тухай ойлголт авах
  • Үнэ цэнтэй мэдлэг, сайн туршлага судлахаар зогсохгүй олон төрлийн боломжийг тус хурлаар олж авах боломжтой.

Хуралд оролцогчид ажиллах санааг бодитоор бүтээхэд хэрэгтэй PMI Talent Triangle® буюу Ур Чадварын Гурвалжинд хамрах техник, манлайлал, төслийн ур чадварын талаар мэдлэг олж авахаас гадна өөр мэдлэгийн ертөнцөд амжилтанд хүрэх олон ур чадварын талаар бодит мэдээлэл авах боломжтой.

PMI®-ийн COVID-19 болон уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажлын хэсэг нь албан ёсны байгууллагуудын хамт олонтой хамтран ажиллах, төсөл хөтөлбөр, портфолио удирдах удирдамжийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан дараах сэдвүүдийн дунд явагдаж байна.

Үүнд:

  • Ногоон сэргэлт
  • Ажайл арга зүй буюу хурдацтай дасан зохицох арга зүй
  • Тогтвортой хөгжил нэртэй эрэлттэй сэдвүүд багтсан юм

Юугаар шинэлэг вэ?

“Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн 2021-2022 оны Удирдах Зөвлөлөөс төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргагчдын удирдлагын менежментийн ур чадварын хэрэгцээг онцлон анхаарах нь Монгол Улсын өрсөлдөөнийг сайжруулахад чиглэсэн шууд дамжуулалтыг зохион байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн манлайлагч, шийдвэр гаргагчид бие нэгийгээ сургалт тусгай хэлэлцүүлгийг хөтөлбөрт онцоллоо.

Давуу тал

  • Олон улсын цахим хурлын хөтөлбөрт гурван онцлох илтгэл ба арван хоёр салбар илтгэл багтсан;
  • Төр, хувийн хэвшлийн манлайлагч, шийдвэр гаргагчдын тусгай хэлэлцүүлэг;
  • “Пи Эм Ай Монголиа Чаптэр” -ийн олон талт бие даасан байдал, нийгмийн сүлжээгээр дамжуулан танилцуулах, бидэнтэй нэгдэх;
    Салбар бүрийн тэргүүлэгч компанийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй 500 орчим оролцогчидтой ажил хэргийн харилцааны холбоо тогтоох;
  • Цахим хурлаар толилуулсан бүх илтгэл, хэлэлцүүлгийн бичлэгийг хурлын өндөрлөснөөс хойш 7 хоногийн турш үргэлжлүүлэн үзэх боломжтой.

Хүндэт илтгэгчид

Бид COVID-19 болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулах арга замыг эрэлхийлэн энэ удаагийн хурлыг Ногоон сэргэлт, Ажайл арга зүй, Тогтвортой хөгжил хэмээх дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж байна. Олон улсын цахим хуралд нийт 3 онцлох илтгэгч, 12 салбар сэдвийн илтгэгч нар оролцоно.

М. Энхсайхан (Ph.D)

Гавьяат эдийн засагч

Монгол Улсын 18 дахь Ерөнхий Сайд

С. Оюун (Ph.D)

Гадаад харилцаа хариуцсан захирал

Уур Амьсгалын Ногоон Сан

Майкл С. Клечески

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд

Б. Болд

Гүйцэтгэх захирал

Рио Тинто, Зэсийн Групп

Бэн Брийн

Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал

Олон Улсын Төслийн Удирдлагын Институт

Павит Рамачандран

Суурин төлөөлөгч

Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар
Азийн Хөгжлийн Банк, Зүүн Азийн газар

О. Орхон

Гүйцэтгэх захирал

Худалдаа Хөгжлийн Банк

Скотт Амблэр

Дэд Ерөнхийлөгч

Disciplined Agile (DA)-ын Ахлах эрдэмтэн

Тацуяа Хамада

Ерөнхий захирал

Мобиком групп

Руфат Алимарданов

ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч

Ц. Энх-Амгалан (Ph.D)

Ногоон Алт Экосистемийн Төслийн менежер

Швейцарын Xөгжлийн Агентлаг

Норихико Като

Гүйцэтгэх захирал

Голомт банк, Тогтвортой санхүүгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга

Н. Мөнхнасан

ТУЗ-ийн дарга

Монполимет Групп

Б. Даваа-Очир

Гүйцэтгэх захирал

М-Си-Эс Проперти ХХК

Г. Бат-Эрдэнэ

Санхүү хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Премиум Групп

Виллиам Чэн

Ерөнхийлөгч

ПИ ЭМ АЙ Тайвань Чаптэр

Алекс Син

Дэд ерөнхийлөгч

ПИ ЭМ АЙ Хонг Конг Чаптэр

Ц. Мэндбаяр

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Интелмайнд ХХК

Та хуралд оролцохын тулд энэхүү аппликэйшнийг татаж авна уу.

Хөтөлбөр

09:00 – 09:15

Нээлтийн арга хэмжээ

09:15 – 11:00

Онцлох илтгэлүүд

11:00 – 11:25

Шагнал гардуулах ёслол

11:25 – 12:30

Завсарлага: Цахим үзэсгэлэн

12:30 – 14:00

Гүйцэтгэх удирдлага, шийдвэр гаргагчдын тусгай хэлэлцүүлэг

14:00 – 17:30

Салбар илтгэлүүд: Ногоон сэргэлт, Ажайл арга зүй, Тогтвортой хөгжил

17:30 – 17:45

Хаалтын арга хэмжээ

Бидний тухай

Төсөл
Төсөл

Нийгмийн хөгжлийг бэхжүүлэх, төслийн удирдлагын мэргэжлийн салбарын хөгжлийг тэргүүлэх олон зуун төслийн менежер, удирдах ажилтан, мэргэжилтэн, PMI®-ийн дотоодын болон олон улсын гишүүд мөн төрөл бүрийн салбарын менежерүүдийг нэгэн зорилго дор нэгтгэж, төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн арга аргачлал, шилдэг туршлагаас хуваалцах боломжийг олгоход оршино.

Шийдэмгий байдал
Шийдэмгий байдал

Аливаа төсөл ихэнх тохиолдолд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж чаддаггүй. Төслийг амжилттай хэрэгжүүлж, талуудад өгсөн амлалтаа биелүүлэн дэлхийд өөрчлөлт авчрах үр дүн гаргахын тулд тууштай, шаргуу, хариуцлагатай, ёс зүйтэй байх чанаруудыг илэрхийлнэ.

Хамтын ажиллагаа
Хамтын ажиллагаа

Бид агуулгаараа өргөн цар хүрээтэй зүйлийг хэзээ ч ганцаараа хийж чадахгүй. Хамт олон, олон талт харилцагчид, төр болон хувийн хэвшил, ашгийн бус байгууллагын алинтай түншлэхээс үл хамааран оролцогч бүр өөрийн гэсэн давуу тал, өвөрмөц оролцоог бий болгодог. Идэвхтэй оролцоог дэмжиж, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж хамтдаа ажиллахдаа бид илүү хүчтэй болдог.

Монгол гэр
Монгол гэр

Монгол улсын нийгэм, эдийн засгийн шатлал бүрт асар олон төрлийн төслүүд хэрэгжиж байна. Эх орны маань хөгжлийн нэн чухал энэ цаг үед олон улсын сайн туршлагаас суралцах, төслийн удирдлагын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг эзэмших, нэвтрүүлэх, туршлагыг хоорондоо нээлттэй хуваалцах нь зайлшгүй шаардлага болжээ. Энэхүү хэрэгцээг ханган, дэлхийтэй хөл нийлүүлэн Монгол улсын өрсөлдөх чадварыг өсгөх чин зорилгоор Пи Эм Ай Монголиа Чаптэр хөглөгдөн, мэргэжлийн хөгжлийг урьтал болгосон сайн дурын залуусыг нэгтгэн ажиллаж байна.

Бидний нэг болох

Төслийн Удирдлагын Институт болон түүний Монгол улс дахь салбарт та нэгдсэнээр та албан ёсны сертификат бүхий төслийн удирдлагын курс сургалтуудад хамрагдах, төслийн удирдлагын салбарын олон талт мэдлэгүүд, баялаг эх үүсвэрүүдэд нэвтрэх эрхтэй болох юм.

Түүнчлэн төслийн удирдлагын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, дэлхийн хэмжээний төслийн удирдлагын зарчим ба хэрэгжүүлэлтээс суралцан мэргэжлийн арга техник, ур чадвараа улам нэмэгдүүлэх боломжтой болно.

Уучлаарай, бүртгэлийн хугацаа дууссан байна.

Ивээн тэтгэгч байгууллагууд

Хэвлэл, мэдээллийн дэмжигч байгууллагууд

Бидэнтэй хамтран ажиллах

Энэ удаагийн олон улсын цахим хурлаар салбар бүрийн тэргүүлэгч компанийн төлөөлөл болох 500 орчим оролцогчид нэг дор цугларан, бүтэн өдрийн турш мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна үндэстэн дамнасан корпорацуудын шигшигдсэн удирдагчдаас зөвлөгөө авах боломжтой юм.

Та болон танай хамт олон энэхүү хурлыг дэмжсэнээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн компанийн байр сууриа баталгаажуулан, хамтын ажиллагааны хүрээгээ тэлнэ гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Холбоо барих

И-Мэйл: administration@pmimongolia.mn
Утас: (+976) 7755 0880